Сайжруулсан түлшний 500 цэг ажиллаж байна

Өчигдөр Дөлгөөннуур орчмын өрхүүдэд ойр орчимд нь түлш борлуулах цэг байхгүйн улмаас Чингэлтэй дүүрэг дэх борлуулалтын цэгээс сайжруулсан түлшээ авч буй талаар манай сурвалжлах баг мэдээллийг газар дээрээс нь дамжуулсан. Түлшний цэгийн хүрэлцээний асуудал яригдсантай холбогдуулан “Таван толгой түлш” ХХК-ийн Хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодруулга мэдээллийг авлаа.
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 500 цэг ажиллаж байна. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд хангалттай хүрэлцэх тоо юм. Нэг борлуулалтын цэгт 5-30 тонн сайжруулсан түлшийг нэг удаад нийлүүлж байгаа. Галлагааны оргил үед 600 болгох төлөвлөгөө бий.
Одоогийн байдлаар түлшний нөөц 72 мянган тонн бий. Ерөнхий тооцоогоор өвлийн эд хүйтэнд 90 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа бол одоогийн бидэнд байгаа нөөц бол 25 орчим хоногийн нөөц юм” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.