ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ-ын Агаарын цэргийн хүчний стратегийн бөмбөгдөгч онгоцууд Хар тэнгисийн бүс рүү оров

АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцууд Хар тэнгисийн дээгүүр ниссэн мэдээлэл байна. Энэ үйл явдал нь АНУ-ын Батлан Хамгаалахын сайд Ллойд Остин тус бүс нутагт айлчилсантай давхцсан нь анхаарал татаж байгаа юм. Энэ талаар америкийн Агаарын Цэргийн Хүчин мэдээлжээ.

“В-1 /Lancer/” загварын стратегийн хоёр ч бөмбөгдөгч онгоц НАТО болон түүний холбоотнуудтайгаа нэгдэн тэнгисийн цэргийн зэвсэгтэй тэмцэх үүрэг гүйцэтгэсэн” гэж мэдэгдэлд дурьджээ.

Онгоц Их Британийн Фэйрфорд дахь АНУ-ын баазаас хөөрсөн аж. Онгоцуудыг тэнгисийн дээгүүр нислэг үйлдэж байхад нь цэнэглэсэн гэнэ.

Энэ өдрүүдэд Пентагоны тэргүүн Остин Украйн, Гүрж болон Румынд айлчилж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Америкийн хос “B-1B Lancer” стратегийн бөмбөгдөгч онгоцууд Литви улсын дээгүүр ОХУ-ын хилийн ойролцоо нисч өнгөрсөн. Өөр нэг “В-1В” оросын сөнөөгч “МиГ-31” онгоцыг Японы тэнгис дээгүүр ням гарагт даган нислэг үйлджээ.

Сүүлийн үед Оросын хилийн ойролцоох гадаадын тагнуулын нисэх онгоц, дронуудын идэвхи мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Батлан ​​Хамгаалах Яам барууны түншүүдээ ийм үйлдлээс татгалзахыг удаа дараа уриалсан боловч ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй хэвээр байна.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-10-20 10:48

УЛААН ТАХАЛУУДЫГ БӨМБӨГДӨӨД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button