Нийгмийн
Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
2019-2020 оны хичээлийн жил энэ ням гарагт эхэлнэ. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхээр болсон. Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах юм.Үүний дагуу маргааш тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.