ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ-ын Сенатын хороо БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг зөвшөөрөв

АНУ-ын Сенатын хороо БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахыг зөвшөөрчээ.

Хоригт Хятадын хэд хэдэн хувь хүн, аж ахуйн нэгж багтсан ба хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслийг АНУ-ын Сенат дахь гадаад харилцаа хариуцсан хороо баталжээ. Энэ талаар тус хорооноос аравдугаар сарын 19-ний мягмар гарагт “Твиттер” хуудсандаа мэдээлжээ.

Энэ бол Өмнөд Хятад, Зүүн Хятадын тэнгисийн маргаантай бүс нутагт Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй цэргийн үйл ажиллагаанаас шалтгаалан ийнхүү хязгаарлалт хийхийг санал болгож буй баримт бичиг юм. Хориг арга хэмжээ нь нэр заасан хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг АНУ-д битүүмжлэхээс гадна тэдэнд Америкийн виз олгохыг хориглох ажээ. Одоо уг хуулийн төслийг Сенатын бүх бүрэлдэхүүн хэлэлцэнэ.

Аравдугаар сарын 19-нд АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен хэлэхдээ, АНУ нь БНХАУ-тай зууралдаад байхыг эрмэлздэггүй гэв.

(Эх сурвалж: Regnum)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button