Нийгмийн

ХОМ: Монголбанкны Ерөнхийлөгчийн хүү, Хөгжлийн банкны газрын захирал Л.Тэмүүжин 169 саяын орлоготой

Хөгжлийн банкны зээлдэгчид зээлээ төлөхгүй асуудалд оруулсан учир тус банканд шалгалт орж, удирдлага бүтэцийн хувьд өөрчилсөн. Улмаар экзим банк болгож энэ бэлтгэлийн хүрээнд эдүгээ 10 захирал томилж, 1-5 орчим хүнтэйгээр 15 хэлтэс үүсгэсэн. Шинээр томилогдсон арван захирлын нэг нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин юм. Түүнийг Хөрөнгийн удирдлагын газрын даргаар томилуулсан нь анхаарал татсан билээ. Томилгоонд аав нь нөлөөлсөн гэх хардлага ч УИХ дотор явсан. Хардлагын хариуд Б.Лхагвасүрэн “миний хүү Хөгжлийн банканд байгуулагдсан цагаас нь эхлээд ажилласан” гэдэг үгээр хаачихсан.

Ямартай ч тус газар нь дотроо Нөөцийн удирдлагын, Эх үүсвэрийн, Хөрөнгө зохицуулалтын гэсэн гурван чухал хэлтэстэй том газар. Тэгэхээр Л.Тэмүүжин Хөгжлийн банкны бүрэн эрхийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлагын багийн нөлөө бүхий дарга болсон. Нэг ёсондоо аав нь шалгаж, хүү нь бодлогыг нь хэрэгжүүлнэ гэсэн үг.

Хөгжлийн банкны газрын даргаар томилогдсон Төв банкны Ерөнхийлөгчийн хүү Л.Тэмүүжингийн ХОМ-ийг танилцуулж байна.

ӨӨРИЙН ОРЛОГО: 2017 онд 49 сая, 2018 онд 85 сая, 2019 онд 79 сая, 2020 онд 169 сая болон өссөн байна.

ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: Гэр бүлийнхэн нь орлогогүй хэмээн мэдүүлжээ.

ОРОН СУУЦГҮЙ хэмээн мэдүүлсэн байна.

АВТОМАШИН: 20 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz, GL450- 1 машинтай.

ХАДГАЛАМЖ: 2017 онд 1,3 сая төгрөгийн, 2018 онд 7,9 сая төгрөгийн, 2019 онд 1,3 сая, 2020 онд 11 сая гаруй төгрөгийн хадагаламжтай болсон хэмээн мэдүүлсэн байна.

ЗЭЭЛ: 2019 онд 10 сая, 2020 онд 20 сая төгрөгийн зээлтэй болжээ.

Мөн тэрбээр “Эрдэнэс таван толгой” ХК-нд 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг байна.


Бидний бэлтгэсэн ТАНИЛЦ: Хөгжлийн банканд томилогдсон АРВАН захирлыг хэн хэн ШАХАВ нийтлэлийг энд дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-10-25 14:23

GL450 20 сая төгрөг бахйгүй дээв үнэтэй машин шд

Зочин
Зочин
2021-10-25 15:09

Орон гэргүй саятан байна Ха ха

Зочин
Зочин
2021-10-25 22:16

10 захирлаа??? пээш. Ингэхээр ямар ч байгууллага дампуурахаас яахав

Холбоотой мэдээ

Back to top button