УЛС ТӨР

ТАНИЛЦ: Хөгжлийн банканд томилогдсон АРВАН захирлыг хэн хэн ШАХАВ

Төрийн гар хөл ороогүй байгууллага гэж үлдэхээ болив. Банк санхүүгийн байгууллагыг хүртэл ийн чадамжгүй болтол нь доройтуулах болсон. Үүний нэг бодит жишээ Хөгжлийн банк. Экзим банк болгож байна. Энэ бэлтгэлийн хүрээнд Хөгжлийн банк эдүгээ 10 захирал томилж, 1-5 орчим хүнтэйгээр 15 хэлтэс үүсгэсэн байна. Шинээр томилогдсон арван захирлын хэн нь хэн бэ.

Гүйтэтгэх захирал Н.МАНДУУЛ: Н.Мөнхсүхийн орыг залгаж 2021 оны наймдугаар сарын 03-нд Хөгжлийн банкны Гүйтэтгэх захирлаар томилогдсон. Тэрбээр  2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан. Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх, Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга, 2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал, 2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал, 2021-оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаад Хөнгжлийн банк руу явсан.УИХ-ын гишүүн Хаянхярваагийн шахаасаар “Эрдэнэс Монгол” руу оруулж байсан гэх шуум байдаг. Харин Энэ удаагийн Сангийн сайд Б.Жавхлангийн шахаагаар ийнхүү Хөгжлийн банканд орж ирж байгаа юм. 

Тэргүүн дэд захирал Ж.БАТАА: Сангийн сайд Б.Жавхлангийн сайн найз. Түүний хувьд Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирлын албан тушаалдаа асар удаж байгаа. Эл газраас өөр ажилласан тодорхой намтар түүхгүй ажээ.

Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал Я.СОД-ЭРДЭНЭ: Янгугийн Сод-Эрдэнэ “Хэт” ХХК-д электроникийн инженер, “Айкон” ХХК-д электроникийн инженер, 2000 онд “Экспи” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад улс төрд орж ирсэн нэгэн. 2001 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, 2005 онд Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга болсон. 2010 оноос нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагт орлогч дарга болж, 2016 онд Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирлын албанд очсон байдаг. Түүний эхнэр Р.Сарантуяагийн компани “Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг” гэх хэл аманд байнга шахуу өртдөг билээ.

Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Сэдваанчигийн ЦЭРЭНДАШ Ардчилсан намаас УИХ-д сууж асан Сэдваанчиг гишүүн асаны хүү юм. Тэрбээр “Хөгжлийн банк”-ны охин компанийн захирлаар ажиллаж байсан залуу. Жавхлангийн сонгуульд явсан, найз нь гэгддэг нэгэн.

Эрсдэлийн удирдлагын газрын захирал О.БАТБААТАР: Тэрбээр 2012-2014 онд Хөгжлийн банкны Актив, пассивын газрын захирлаар ажиллаж байгаад халагдаад дахин орсон. Ийн ажиллаж байхдаа ажлын байран дээр архидан согтуурсан, мөнгө хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр арилжааны банкинд байршуулсан гэхчлэн хэд хэдэн асуудлаар хэл аманд орооцолдож, ажлаасаа халагдаж, АТГ-д шалгагдаж байжээ. Энэ тухай зарим хэвлэл дурдсан байдаг. Улмаар 2018 онд Хөгжлийн банкинд Эрсдлийн газрын захирлаар дахин томилогдон ажилласан. Түүний Сангийн сайд Б.Жавхлан оруулж ирсэн гэгддэг. Ажилдаа орохдоо дээд шүүх хүртэл заргалдсан. Ийн заргалдаад бүх шатанд ялсан байдаг.

Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.ТЭМҮҮЖИН: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү. Улсын төв банкны Захирал хүүгээ Хөгжлийн банканд захирлаар томилсон нь анхаарал татаж байгаа юм.

Тэднээс гадна Төслийн санхүүжилтийн газрын захирал Б.САЙНЗАЯА, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.ЛХАГВАСҮРЭН нар орж ирж буй. Тэд ч Төрийн банкнаас орж ирж байгаа гэдгээс өөр тодорхой мэдээлэлгүй хүмүүс аж.

Мөн Монголбанканд ажиллаж байсан Т.БААСАНЖАВ нь Санхүүгийн газрын захирлаар, хэлтсийн захирал Б.АМГАЛАН Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирлаар тус тус иржээ.

Эдгээр дарга нарын томилгоонуудын ард хэний хүмүүс томилогдож, ямар шахаа хийгдэж байгаа вэ гэдэг нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Н.Мандуул, Ж.Батаа, О.Батбаатар нарыг Сангийн сайд Б.Жавхлан томилуулж буй. Тодруулбал, Ж.Батаа, О.Батбаатар нар түүнтэй найз нөхөд хүмүүс. Энэ удаад Сангийн сайдын нөлөөлөл эл банканд илүү давамгайлж буй гэдэгт утгаараа түүний хүмүүс банканд дүүрч байгаа.

Я.Сод-Эрдэнийг түүний дүү ЕТГД-ын албан тушаалтай Я.Содбаатар шахаж байгаа. Түүнийг ахыгаа аль эрт эл банканд оруулсан гэх хардлага гүйдэг байв. Энэ удаад дарга болгон дэвшүүлж буй нь энэ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хүү Л.Тэмүүжингээ Хөрөнгийн удирдлагын газрын даргаар томилуулав. Тус газар нь дотроо Нөөцийн удирдлагын, Эх үүсвэрийн, Хөрөнгө зохицуулалтын гэсэн гурван чухал хэлтэстэй том газар. Тэгэхээр Л.Тэмүүжин Хөгжлийн банкны бүрэн эрхийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлагын багийн нөлөө бүхий дарга болж байгаа нь энэ юм.  

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд 3-4 хүнийг шахсан гэх мэдээлэл байна. Үлдсэн хүмүүс бол ерөнхийдөө түүний хүмүүс гэж хардагдахаар.

Ерөнхийд нь багцалж харвал эдгээр томилдогдсон хүмүүс бүгдээрээ банкны салбарынхан байгаа нь сайн талтай. Гэхдээ эксим банк болж бүтэц бодлогын өөрчлөлт оруулж байгаа хэдий ч үр дүн гаргах нь цаг хугацааны асуудал юм.


Хөгжлийн банкны асуудлаарх өмнөх контент:

ХӨШИГНИЙ АРД: Хөгжлийн банкийг зориуд ЧАДАМЖГҮЙ болгох тактик “хэрэгжчихэв” үү анализыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ёроов.
ёроов.
2021-09-29 08:45

Цус ойртсон хулгайчууд.

зочин
зочин
2021-09-29 09:16

Млнгол бмнкнй захир�##� нь хүүгээ томилчихсон ч байх шиг амар �####�кууд шүү

Зочин
Зочин
2021-09-29 09:36

Хөгжлийн банк уу, хөнжлийн банк уу, ойлгосонгүй дээ

Зочин
Зочин
2021-09-29 09:55

бүгдээрээ сангийн сайд Жавхлангийн тавьсан хүмүүс.
гүйцэтгэх захир�##� Мандуул нь Жавхлангийн цэрэг дагаад гүйж байдаг. экс гишүүнн дэмбэрэлийн хүргэн
Батаа бас Жавхлангийн хүн Цэрэндаш бас Жавхлангийн цэрэг , Батбаатар Лхагвасүрэн 2 нь бас Жавхлангаас очсон. Монголбанкаар дүүрэн Жавхлангийн суганы үснүүд Тэргүүн дэд Дөлгөөн гэх мэт боловсролгүй хэдэн юмнууд байдаг

Гитлер
Гитлер
2021-09-29 12:36
Reply to  Зочин

Нэг хөнжлийн хүмүүс ойлголоо

Баатархүү
Баатархүү
2021-09-29 13:10

АТГ татан буулгууд таарах болжээ

Зочин
Зочин
2021-09-29 13:47

Төрийн банкны захирлуудыг ингэж сурв�##�жлаад дэлгэвэл хөгийн юм гарна даа. Арилжааны банкны системд 1 өдөр ажиллаж үзээгүй хүмүүсийг газар, дэдээр томилохыг ойлгох ухаан �##�га

Зочин
Зочин
2021-09-29 13:49

Амар юм бишүү

Tooril
Tooril
2021-09-29 14:12

Arai davaraad l bgan Janvhlan s#a

зоч
зоч
2021-09-29 16:13

СЕО нь гэж тэнгэрээс буусан бурхан гэгээнтэн аятай пээдийсэн бацаан хур�##�, уулз�##�т дээр хөлөө ачиж суучиха�##� хүний өмнөөс электрон тамхи сорж үлээгээд дагуулж ирсэн дэд захир�##� нэртэй найз нь бас тэрнийгээ яг дагаад тамхи зуучихсан хүн хүндлэнэ ах зах гэсэн ямар ч хүндлэлгүй пээдгэр юмнууд ажилчид, хүний амьдр�##�аар наадаж байна дөө. Намайг хэн хэлдэг юм гэсэн шинжтэй л бөөн холио сэлгээ, хүнийг юман чинээ бодохгүй бүтцийн өөрчлөлт нэртэй мэдэгдэлийг нь өгөөд тэр хүний цаана хэдэн ам байгааг ч мэдэхгүй. Ер нь өөрөө гэр бүл, амьдр�##� мэддэг юм ууу Энийг судлаж, сурв�##�жилдаг хүн байв�##� хойноос нь яваасай. Бүхэл бүтэн Монголын номер нэг банк гээд байгаа. Чөтгөр авмар.

Ннн
Ннн
2021-09-29 23:10
Reply to  зоч

Бүтцийн өөрчлөлт хийх нь зөв.Ажлаа хийж чадахгүй бол ардаа хэдэн хүн тэжээдэг нь хамаагүй.Чаддаг хүнээ ажиллуулж байж банк чанартай ажиллах болно

зочин
зочин
2022-01-09 13:21
Reply to  Ннн

12 жил хүрэхгүй ажиллахдаа 12 удаа бүтцийн өөрчлөлт нэрээр ажлын байрны наймаа хийсэн. Энэ тэгээд зөв үү? Шудрагаар өөрчилдөгбол бас яах гэхсэн. Бүтцийн өөрчлөлт болгоноор шахааны ажилтнууд авч ажилуулсаар одоо ажил хийх чадвартай хүмүүс бараг үлдээгүй

Зочин
Зочин
2021-09-29 18:55

Жавхлан татаас сайтай гар юм биздээ

з
з
2021-09-30 11:36

хахаха чинийхаар тэгээд жил, жил хагас болоод удирдлагыг нь солиод нөгөөдүүл нь бүтцийн өөрчлөлт нэртэй х�##�аа сэлгээгээ хийж байх нь зөвүү

Б
Б
2021-09-30 17:46

Х�##�агдах туша�##� аа авах нь тодорхой болчихоод гонгиноод байна уу? нутаг нуга гээл Хүрэлбаатрын увсын хэдээр дүүрчихсэн х�##�ах нь зөв

Зочин
Зочин
2021-09-30 19:57

ДЭМБЭРЭЛИЙН ХҮРГЭН САНААТАЙ, ХАДАМАА ГОЛОГДМОЛ, ЗАХИРАЛ ГЭЭД БАЙГАА МАНДУУЛ БОЛ ХОГИЙН АРХИЧИН, ЮМ ЯРИХ ГЭЖ ДҮЛЖ ДҮЛЖ ЭЭРЧ МУУРЧ БАЙЖ ОЙЛГОГДОХГҮЙ 2 ҮГ УНАГАНА. ТАРХИНДАА ЮМТАЙ Ч ЮМ ШИГ СААЖИЛТТАЙ НӨХӨР ШҮҮДЭЭ.

Зочин
Зочин
2021-10-02 10:57

Болиочээ. Боловсролтой, мэргэжлээрээ банканд ажиллаж дадлагажсан хүмүүс дэвших нь дэвшиж, буух нь бууж томилогдсон байна шүүдээ. Долоон буудлыг Долгор эмгэнийг авчирж банкны захир�##� болго гэх гээд байгаа юмуу, хаашаа юмбэ? эсвэл батүүл, элбэгдо, сайханбэлгийг тавьж тонуул гээд байгаа юм уу?

Зочин
Зочин
2021-10-04 07:14

Бүгд л банк санхүүгийн т�##�ын хүмүүс томилогдсон байна. Эхлээд хамаатан саднаа шахсан гээд ярина бүр болохгүй бол таньдаг хүн нь очихотр таньдаг хүнээ шахсан гэнэ. Яаж ч явсан хэл аманд оруулдаг тамын тогооны үлгэр юм уу. Атаархсан хүмүүсийн яаж ийж байгаад холбож муулдаг арга нь энэ байх даа.

зочин
зочин
2021-10-04 08:05

хөгжлийн банканд дандаа мэдлэг чадвар сайтай с�##�барын хүмүүс томилогджээ. ажлын амжилт хүсье

зочин
зочин
2021-10-04 08:09

банк санхүүгийн с�##� бараа мэддэг хүмүүс очсон байна.

зочин
зочин
2021-10-04 08:09

банк санхүүгийн са лбараа мэддэг хүмүүс очсон байна

Хмм
Хмм
2021-10-04 08:59

За арай ч дээ. Лхавгасүрэнгийн дүү Лхавгадорж нь хэт үнэтэй сургууль барьж улсад шахсан хэрэг замхрахгүй ээ дараагын сонгуулиар шоронд явах виза нь. Зул бөхөхийнхөө өмнө бадамлана гэж г�##�зуурч л байгээ

Зочин
Зочин
2021-10-05 09:26

Жавхлан гэгч этгээдийг эргүүлэн татах арга байна уу.Сангийн сайд маш муу ажиллаж байгаа шдээ.Нөгөө муу нэртэй Хүрэлбаатар чинь Жавхлангийн дэргэд амьд амьтан байсан юм байноо.

зочин
зочин
2022-01-09 13:27

сүүлийн бүтцийн өөрчлөлтөөр дарга, захирлын орон тоо нэмэгдсэн. хэдэн давхар ч даргатай болсон юм.

Холбоотой мэдээ

Back to top button