Нийгмийн

Яллагдагчаар татагдсан Ц.Анандбазар Мөрдөн байцаах газар очиж “агсам” тавьжээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц. Анандбазарыг яллагдагчаар татах цагдаагийн байгууллагын саналыг хүлээж авч, өнгөрсөн долоо хоногт тогтоол үйлдсэн. Тодруулбал хүчингийн хэргээр нь ийн яллагдагчаар татсан юм.

Ингэснээр Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн. Гэвч одоо хүртэл өргөн бариагүй л байна. Хэрвээ бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэх юм.

Тэгвэл Ц.Анандбазар гишүүнээсээ ч унаж, шоронд орж мэдэх нөхцөлд байдал үүссэнд ихэд бухимдсан бололтой. Хэргийг нь шалгаж, яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн Мөрдөн байцаах газарт очиж, “хуурай агсам” тавьсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, өөрийг нь шалгаж буй, яллагдагчаар татах санал гаргасан хуулийн байгууллагад шалгуулж буй этгээд нь очиж эр бар болж, хууль зөрчиж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ далайлгасан бололтой.

Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-10-28 10:13

estoi butehgui hun bn daa. gishuunees n tatval taarna

Juju
Juju
2021-10-28 10:55

Muu gaj donton.Talbai deer olni omno nutsgeleed tsaazal

zochin
zochin
2021-10-28 11:55

Yaj hamt olon,gishuudiinhee nuuriig hardag bnaa,ichij ihmeer yumaa

Холбоотой мэдээ

Back to top button