Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

АНУ: “COVID-19”-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунг зөвшөөрлөө

АНУ-ын Өвчний хяналт, судалгааны төвөөс коронавирусийн дөрөв дэх тунг дархлаа нь суларсан иргэдэд хийхийг зөвшөөрчээ. Энэ талаар /CDC/-ийн сайтад нийтэлжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/ дархлаа султай иргэдэд коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийхийг зөвшөөрчээ. Энэ талаар тус төвийн сайтад мэдээлжээ.

АНУ-ын Эрүүл Мэндийн Яамны холбооны агентлагийн зөвлөмжид 18 ба түүнээс дээш насны дунд болон хүнд хэлбэрийн дархлал хомсдолтой хүмүүс “COVID-19”-ийн мРНХ-ийн вакциныг бүрэн хийлгэж, мРНХ-ийн вакцины нэмэлт тунг авсан хүмүүс гурав дахь вакцин хийлгэснээс хойш 6 сарын дараа нэмэлт тунг авах боломжтой гэж зөвлөжэээ.

“Ийм нөхцөлд дунд болон хүнд хэлбэрийн дархлаа султай иргэд  “COVID-19”-ийн эсрэг вакцины нийт дөрвөн тунг авах боломжтой” гэж тус төвөөс мэдэгдэв.

Мөн дөрөв дэх тун нь “Файзер” /Pfizer/, BioNTech, “Модерна” /Moderna/ эсвэл “Janssen”-ийн вакцин байж болох ажээ.

Үүнээс өмнө нь, АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа /FDA/-наас янз бүрийн үйлдвэрлэгчдийн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хэрэглэхийг зөвшөөрч байсан юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ дархлаа султай хүмүүст коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэхийг зөвлөж байсан ч эхэндээ энэ шийдвэрийг эсэргүүцэж байсан юм.

(Эх сурвалж: Central Asia Media)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button