ХӨНДӨХ СЭДЭВ: Гэр бүл цуцлуулахдаа эхнэр, хүүхэдтэйгээ хөрөнгө хуваахгүй гэх эрчүүд олширчээ
Бид энэ удаа хосуудын салалт, гэр бүлийн дундын өмч тойрсон асуудлыг хөндөх болно. Учир нь гэр бүл салалт, түүнээс улбаатай хөрөнгийн маргаан, цаашлаад хүүхэд хохирох кэйсүүд түгээмэл тохиолдож буйг мэргэжилтнүүд онцолсоор буй. Ялангуяа зарим эрчүүдийн хувьд эхнэр, хүүхэдтэйгээ өмч хуваахаас татгалзаж, хуурамч гэрлэлтийн бүртгэл хийлгэх, дундын нэр дээрх хөрөнгөө гэр бүлийн хамаарал бүхий гишүүн рүү түр шилжүүлнэ нэрээр хөрөнгө завших нь түгээмэл болсоор байгаа аж. Иймд бид дараах асуудлаар Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Шагдарсүрэнгийн Сарангэрэлтэй ярилцаж, шийдэл олохыг хичээлээ.
Тэрбээр цагдаагийн байгууллагад 11 жил ажилласан туршлагатай. Улмаар 2012 оноос Соёл спорт, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэнээр гурван жил орчим ажиллаад, 2015 оны хоёрдугаар сараас эхлэн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж. Юуны өмнө гэр бүлийн тухай тухай хуульд тусгасан ГЭРЛЭГЧДИЙН ЭРХ, ҮҮРГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ ӨГЬЕ.
Гэр бүлийн тухай хуулийн хоёрын 10 дугаар зүйлийн гуравт.
10.3. Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ.
Уг хуулийн заалтыг нарийвчлан үзвэл, бие биедээ үнэнч байх гэдэг нь:
Үнэнч байхаар тохиролцсон гээд байдаг. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Үнэнч байх гэдэгт өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй байхыг хэлж байна уу, эсвэл худал ярихгүй байх, үзэл бодолдоо үнэнч байхыг хэлж байна уу гэх мэт… Иймд үнэнч байхыг зөвхөн араар тавилттай холбон тайлбарлаж болохгүй/.
- Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэдэг нь:
Хосууд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд харилцан ижил, тэгш үүрэгтэй байна. Эсвэл харилцан тохиролцож болно. Жишээ нь, миний ажил өглөө 08:00-аас орой 17:00 цагт тарна. Харин чиний ажил өдөр 11:00-ээс орой 22:00 цагт тарна. Тиймээс нэг нь цэцэрлэгт нь хүргэж өгөөд, нөгөө нь хүүхдээ цэцэрлэгээс нь авч байя гэх мэт. Эсвэл би хүүхдээ харж, өсгөн хүмүүжүүлнэ. Чи ажил хийж, гэр бүлээ тэтгэх мөнгө ол гэх мэтээр харилцан тохиролцох замаар хүүхдийнхээ өмнө эрх, тэгш үүрэг хүлээнэ.
- Гэр бүлийн гишүүд нь бие, биеэ халамжлах гэдэг нь:
"25 жил амьдарсан хосууд салъя гээд ирсэн. Яасан бэ гэсэн эхнэр нь: “Намайг өвдөөд эмнэлэгт хэвтсэн байхад, тэр нэг ч удаа эргэж ирээгүй. Халамжгүй, амиа бодсон хүн гэдгийг сүүлд мэдлээ. Чанар нь танигдлаа. Салья” гэв. Гэтэл тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан, нөхөр нь хэчнээн очъё гээд ч чадахгүй байсан юм билээ л дээ. Ерөөсөө л хоорондоо ярилцаж, ойлголцоогүйгээс үүссэн үл ойлголцол гарсан байгаа юм. Зарим хүмүүс “Би хэлж ярихдаа муу” гэдэг. Хэлж ярихдаа муу хүмүүс, үл ойлголцол гарахад үгээрээ бус хүчээр шийдэх гээд байдаг. Эндээс хүчирхийлэл бий болох гээд байна шүү дээ. Тиймээс хоорондоо ойлголцож, ярилцахаас халамж ихэснэ.
- Хүндэтгэх гэдэг нь:
“Нэгийнхээ үзэл бодол, хийж байгаа ажил, гэр бүлийнхэнд нь хүндэтгэлтэй хандах ёстой. Ийм хүмүүс бас байдаг. “Танайхан дандаа л гэрт ирж байх юм, дандаа ярьж байх юм” гэх мэт.. Нөхөр, эхнэрийнхээ гэр бүл, ах дүү нарыг ч хүндэлж, хүндэтгэлтэй хандах ёстой. Миний нөхөр зөвшөөрч байвал, би шийдвэрийг нь хүндлэх ёстой гэдэг байдлаар хандах нь зөв.
- Тэжээн тэтгэх гэдэг:
Нэг нь нөгөөгөө тэжээн тэтгэх ёстой. Магадгүй дээр хэлсэнчлэн, эхнэр нь хүүхдээ асраад гэртээ байдаг, нөхөр нь мөнгө олж ирдэг. Гэвч нөхөр олсон мөнгөөрөө эхнэр, хүүхдээ тэжээн тэтгэхгүй, өөр зүйлсэд мөнгөө зарцуулаад байж болохгүй. Энэ үед тэжээн тэтгүүлэх эрхээ эдлэхийг нөхрөөсөө шаардах эрхтэй.
Нөхөр нь 14 хоног холын тээвэрт явдаг. Тэр хугацаанд эхнэр нь гэртээ хүүхдээ хараад үлддэг гэж бодъё. Нөхөр нь авсан цалингаа нуугаад өгөхгүй байвал шаардах эрх нь бий. Энэ үед "За хэрвээ чи биднийг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй бол чи ажлаасаа гараад гэртээ хүүхдээ хараад үлд. Би та хоёрыг тэжээн тэтгэе” гэж хэлж болно.
Тэжээн тэтгэх гэдэг нь хүний амьд явах анхдагч хэрэгцээний асуудал. Хоол унд, орон байр гэх мэт… Хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо хүртэл тэжээн, тэтгэнэ гэж ярьдаг шүү дээ. Энэ нь амьжиргааны баталгаажих доод түвшнээр тогтоогддог. Хөдөлмөрийн хөлсний доод түвшний хэмжээ биш шүү.
- Туслах гэдэг нь:
"За би чамд яаж туслах вэ. Миний хийж чадах юм юу байна” гэх мэтээр санаачлагатай байх ёстой. Эхнэр нь нөхөртөө “Ханиа, би гэртээ түлхүүрээ мартчихжээ. Чи гэртээ байгаа юм чинь надад авчраад өгөх үү, гэхэд авчирч өгвөл тусалж байгаа хэлбэр юм. Харин “Чиний энэ мартсан зүйлийг би яагаад аваачиж өгдөг юм” гээд эхлэх юм бол энэ нь зөрчил.
Гэр бүлийн тухай хуулийн аравдугаар зүйлийн гуравт заасан хуулийг нь гэрлэгчид ойлгочиход тэдний хооронд зөрчил үүсэхгүй гэж би хардаг.
- Гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх гэдэг нь:
Гэр бүлийн гишүүн бүр эдийн засгийн нөхцөл байдал сайжруулахад харилцан оролцох үүрэгтэй. Үүнд хүүхэд ч орно. Гэрийн ажилд туслах гэдэг нь гэр бүлдээ тусалж буй хэлбэр юм.
- Хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй гэдэг нь:
Хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх гэдэг нь эрх чөлөөнд халдахгүй байхыг хэлж байна. Нэгнийхээ утасны дуудлага шалгах, зурвас унших зэрэг нь хууль бус. Энэ бол таны хуулиар хамгаалагдсан нууц байхгүй юу. Хүний захидал харилцааны нууцыг төрийн эрх бүхий байгууллагаас прокурорын зөвшөөрөлтэйгөөр л хийдэг.
-КЭЙСҮҮД: ХОСУУДЫН ХООЛНЫ ШИРЭЭ Ч, ТЭДНИЙ ДУНДЫН ӨМЧ-
-Гэр бүлийн тухай хуулийн 126-р зүйлд, гэрлэгчдийн дундын хөрөнгийн тухай зааж өгсөн байдаг. Гэр бүл гэдэг нь 18 насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сайн дурын харилцааны үндсэн дээр бий болдог. Энэ нь нийгмийн хамгийн үндсэн чухал нэгж юм. Гэр бүлийн хүмүүс хамтдаа амьдрах орчин нөхцлийг сайжруулах, тухтай байдлыг бүрдүүлэхийн тулд дундын хөрөнгөтэй болдог.
Энэ хөрөнгийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө гэнэ. Үл хөдлөх хөрөнгийн хувьд ихэнх нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Харин хөдлөх хөрөнгийн хувьд зарим нь л бүртгэгддэг. Мал мөн бүртгэгдэнэ. Гэрийн эд хогшил, ширээ сандлыг мэдээж бүртгэх боломжгүй. Гэвч тухайн гэр бүлийн хүмүүсийн хоолоо идэж байсан ширээ ч мөн дундын өмч.
Гэрлэснээс хойш буюу хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгийг гэр бүлийн дундын хөрөнгө гэнэ. Чи бид хоёр өнөөдөр нэг гэрт орлоо гэж бодоход, маргаашаас нь эхлэн хамтдаа бий болгож буй хөрөнгө /ахуйн хэрэгсэл, шкаф ч мөн дундын хөрөнгөд орно/ нь дундын хөрөнгө болох гээд байна шүү дээ.
-ХАМТЫН АМЬДРАЛ ЭХЭЛСНЭЭР ХУВИЙН ХӨРӨНГӨ ГЭЖ ҮГҮЙ БОЛНО-
Хосуудын гэр бүл болохоос өмнөх хуримтлал, гэр бүл болсны дараа дундын хуримтлал болж болно. Жишээ нь "Хоёр талаасаа хадгаламж дахь мөнгөө нийлүүлээд байр авлаа гэж бодъё. Авсан байр нь хэний нэр дээр үл байгаагаас хамаарч, дундын өмч болдог” Хамтын амьдралаас өмнөх хөрөнгөө салсны дараа авч үлдэх зохицуулалт нь гэрээ.
Гэр бүл болохоос өмнө, "За энэ миний хуваарьт хөрөнгө. Чи бид хоёр салсан ч энэ миний хувийн өмч хэвээр үлдэнэ” хэмээн гэрээ байгуулж болдог. Энэ нөхцөлд хөрөнгийн маргаан үүсэхгүй.
Хэрэв гэрлэлтээ батлуулаагүй үед дараах асуудал гарвал, оруулсан хөрөнгөө баталж, түүнийгээ тухайн маргаантай хөрөнгөөс гаргуулж авдаг. Дээр дурдсанчлан, гаднын өндөр хөгжилтэй орнуудад гэрлэлтийн гэрээ, гэрлэлтийн хөрөнгийн гэрээ хийх нь түгээмэл байдаг. Энэ нь зөвхөн гэр бүл салах зорилгоор хийгддэггүй. Өмнө нь гэрээ хийчихвэл, заавал шүүхээр орох шаардлагагүй юм.
-ЭХНЭР НЬ ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ХАРААД СУУЖ БАЙСАН Ч, НӨХРИЙН ОЛСОН ХӨРӨНГӨ ДУНДЫН ӨМЧ БОЛНО-
За тэгтэл манай гэрлэгчид ингэдэг. "Энэ хүн хүүхдээ хараад гэртээ сууж байсан, харин би энэ хөрөнгийг босгосон. Тиймээс энэ миний хөрөнгө” гэдэг. Үгүй шүү дээ. Таны амьдрах халуун дулаан гэр орныг бий болгосон хүн, бий болгох гэж зүтгэж байгаа хүн хоёул тэгш эрхтэй. Эхнэр нь гэр орноо аятай тухтай байлгаж байна.
Хүүхдээ асарч байна. Эдийн засгийн нөхцөл бололцоогоо би бүрдүүлье ээ гээд эхнэртэйгээ тохирсон байхгүй юу. “Заа миний хань хүүхдээ хараад гэртээ байж бай. Би ажил хийж мөнгө олъё”. Ингээд тохирчихсон юм чинь эхнэр нь мөнгө олоогүй ч, нөхрийн олсон, гэрийнхэндээ зарцуулж байгаа мөнгө, түүгээр бий болсон хөрөнгө нь тухайн гэр бүлийн дундын хөрөнгө юм.
-ХАМТДАА БАЙГУУЛСАН КОМПАНИ НЬ ХЭДИЙ НЭГИЙНХ НЬ НЭР ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ БАЙСАН Ч, ТЭР НЬ ДУНДЫН ӨМЧ БОЛНО-
Гэр бүлийн гишүүд хамтын амьдралынхаа явцад компани байгуулаад, ААН үүсгэдэг. Ингээд эхнэр нь өрхийн тэргүүндээ "Миний хөгшин чи өөрийнхөө нэр дээр компаниа байгуулчих”. Би яах вэ” гэдэг. Гэтэл компанийнхаа ажлыг хамтдаа хийсээр байдаг.
Ингээд салах болоход нөхөр нь "Энэ чинь миний хувийн компани шүү дээ. Чамд хамаагүй” гээд эхнэртэйгээ булаацалдаж эхэлдэг. Энэ тохиолдолд бол эхнэр тухайн аж ахуйн үйл ажиллагаанд оролцоотой байсан гэдгээ нотлох хэрэгтэй болж байна. "Би энэ компани дээр чинь ирээд ажилчдыг нь зохион байгуулаад, энэ энэ ажлыг ингэж хийж байсан шүү дээ” гэнэ.
Ажилчдаас мэдүүлэг авахад, "Бид хоёуланг нь захирал гэж дуудлага. Хамтдаа ажиллаж байсан” гэхэд л тухайн компани нь эхнэр нөхрийн дундын компани болох нь батлагдаж байгаа юм. Тиймээс өмч хуваахад гэр бүлийн дундын хөрөнгөд тооцох ёстой.
-НЭГНИЙХЭЭ ӨВЛӨЖ АВСАН ГАЗРЫГ ТОХИЖУУЛААД ХАМТДАА АМЬДАРЧ БАЙСАН БОЛ ТЭР НЬ ДУНДЫН ХӨРӨНГӨ БОЛНО-

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь хувийн орлогоор олж авсан эд, үл хөдлөх хөрөнгө байж болно. Жишээ нь, чи, бид хоёр тэр таван шард хашаа байшинд амьдардаг байлаа гэж бодъё. Гэхдээ тэр хашаа, байшин чиний эцэг эхээс өвлөж авсан хөрөнгө юм. Би чамтай хамт амьдарч эхэлснээр хойш тухайн хашаа, байшин нь гэр бүлийн дундын хөрөнгө болдог.
Тухайн байшинд хоёулаа гурван жил амьдарсны дараа газар нь дахин төлөвлөлтөд ороод, гурван өрөө байр болчихъё л доо. Эхнэр нь мөн л "Миний хань өрхийн тэргүүн юм чинь, байраа чинийх дээр бүртгүүлчихье” гэдэг. Таван жилийн дараа маргаан үүслээ гэж бодоход "Энэ миний нэр дээрх байр, хуваахгүй” гэдэг. Энэ үед мэдээж эхнэрийн тал уурлаж, "Наад газар чинь манай эцэг эхээс өвлүүлсэн газарт баригдсан. Дундын хөрөнгө биш, хуваахгүй” гэдэг. Энэ кэйс дээр хосууд хувийн хуваарьт хөрөнгөө дундын хувийн хөрөнгө рүү шилжүүлж байгаа хэлбэр. Хуулийн зохицуулалт нь ийм байдаг.
-САЛАХААСАА ӨМНӨ НЭР ДЭЭРХ БҮХ ХӨРӨНГӨӨ ӨӨРИЙН, ЭСВЭЛ БУСДЫН НЭР РҮҮ ШИЛЖҮҮЛСЭН Ч, ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ ЧАДАХГҮЙ-
"Зарим хүмүүс хашаа байшин, газар, машинаа өөрийнхөө нэр дээр бүртгүүлчихдэг. Тэгээд маргаан гарахад “Энэ чинь миний нэр дээр юм чинь миний хөрөнгө биз дээ. Уг кэйс дээр нөгөө гэрлэлтийн бүртгэл их чухал асуудал болно.
Монгол улсад гэр бүл болсноо эрх бүхий байгууллага бүртгэлийн байгууллагад очиж бүртгүүлээд энэ чиний гэр бүл бол болсон шүү гэдгийг чинь баталгаатай гэрлэсний баталгаа гээд байдаг шүү дээ. Энэ нь хоёр гэрлэсэн шүү гэдгийг баталж өгдөг. Тэгэхдээ тухайн хосууд гэрлэлт батлуулахаасаа өмнө хэчнээн ч хугацааны өмнө нэг гэрт орсон байж болно.
Ах, дүү нараа гэртээ цуглуулаад цомхон найр хийгээд бэрээ гуйгаад авчихсан. Гэтэл улсын бүртгэлийн газар албан ёсоор бүртгүүлээгүй. Тэгэхлээр тухай хос хуулийн дагуу бүртгэлгүй юм. Гэвч нөгөөтэйгүүр тэднийг хосууд биш гэж хэлэхэд хэцүү. Учир нь хоёр талынх нь гэр бүл хэдийн хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ.
-САЛСАН Ч ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААГАА ЦУЦЛУУЛАХГҮЙ УДАХ НЬ НЭГИЙНХЭЭ ТАВЬСАН ИХ ӨРИЙГ ТӨЛӨХ ЭРСДЭЛД УНАНА-
Гэрлэлтээ батлуулахын сайн болон саар үр дагавар төсөөлснөөс их. Тухайлбал, чи, бид хоёр гэрлэлтээ батлууллаа гэж бодъё. Хамтын амьдрал эхэллээ. Магадгүй гадаад, дотоод явах хэрэг гарна. Нэг нь өвдөж, үрэгдэхийг ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд тухайн хүний хууль ёсны эхнэр, нөхөр нь нэгдүгээр ээлжийн өв залгамжлагч болох юм. Хөрөнгө өвлөнө, мөн хөрөнгөтэй холбоотой хариуцлагыг хүлээх болдог.
Хамтын амьдрал нь дуусгавар болоод 10 жил болсон ч, гэрлэлтээ цуцлуулахгүй явсаар байдаг хүмүүс олон. Энэ тохиолдолд нэг нь банканд их хэмжээний өртэй байя гэж бодъё л доо. Тийм байдалтай байж байгаад зуурдаар нас барахад, тухайн хүний банкны өрийг нэгдүгээр ээлжийн хүн буюу хууль ёсны эхнэр, нөхөр нь төлөх шаардлагатай болно.
Үүнтэй ижил шалтгаанаар гэнэт их хөрөнгө өвлөхийг ч үгүйсгэхгүй. Хамтдаа амьдрахгүй, харилцахгүй байгаагаа салчихсан гэж ойлгоод байдаг хүмүүс бий. Гэтэл улсын бүртгэлд нэгэнт бүртгэгдчихсэн гэрлэлтийн үр дагавар асар их. Өрийг нь ч хариуцна, хөрөнгийг нь ч өвлөнө гэсэн үг юм.
-САЛСАН ХОСУУДЫН ХҮҮХЭДТЭЙ ТАЛ НЬ ДАВУУ ЭРХ ЭДЭЛНЭ-

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаанд хүүхэд үлдэж байгаа тал давуу эрх эдэлнэ. Хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл яригдаж байгаа учраас. Хоёр хүүхэдтэй хосын дунд гурван өрөө байр байлаа гэж бодоход түүнийг 100 сая төгрөгөөр заръя. Дөрөвний гурвыг хүүхэдтэй тал нь, нэгийг нь хүүхэдгүй тал нь авах зарчим үйлчилнэ.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд эхнэр нөхөр хоёр салах хамаагүй. Хүүхдүүд хаана амьдрах вэ гэдэг л чухал.
Гэр бүлүүд голцуу "За хүүхэд маань амьдарч байгаа юм чинь, чи байраа авчих гэх мэт эвлэрлийн журмаар шийдчихдэг юм. Арван найман насанд хүрээгүй хүүхэд дунд нь байгаа учраас заавал ч үгүй шүүхээр орох шаардлагагүй. Тиймээс хосууд "Би хөрөнгө, хүүхдийнхээ асрамжийг шийдчихлээ. Шүүхээ цуцалж өгөөрэй” гэдэг.
-ГЭР БҮЛ САЛСАН Ч, ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ХАРИЛЦАХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БОЛОХГҮЙ-
Хосууд салсныхаа дараа хүүхдээ уулзуулахгүй гэдэг. Энэ буруу. Хүүхдийн эрхийг зөрчөөд байгаа шүү дээ. Хүүхдэдээ "чи аавтайгаа уулзахгүй шүү. Тэдний гэрээр очихгүй шүү. Очихоороо эвдрээд ирдэг юм” гэдэг. Ингэж болохгүй.
Яагаад насанд хүрчихсэн хүн, хадам талынхаа юм уу нөхөртөө дургүй байдлаа хүүхдэд нялаад байгаа юм бэ. Буруу.
-НЭГИЙНХЭЭ ГАР УТСАНД ТАГНАХ ТӨХӨӨРӨМЖ НУУЦААР СУУЛГАСНЫ ДАРАА ОЛЖ АВСАН МЭДЭЭЛЭЛ НЬ ХУУЛЬ БУС-
Нэг эмэгтэй над дээр ирээд "Манай нөхөр надаас салах юм шиг байна” гээд ирсэн. Яасан бэ гээд асуухад, "манай нөхөр хуучин эхнэртэйгээ уулзаад байна” гэдэг юм байна. Чи яаж мэдэв ээ гэхэд, "Нөхрийнхөө утсанд хянах аппликэйшн татаад, бүх яриаг нь чагнаж, зурвасыг нь уншдаг байсан байгаа юм”.
Тухайн хүн өөр хүнтэй уулзсан байлаа ч, уулзсаныг мэдсэн арга зам нь буруу. Уг асуудлаар шүүхэд хандая гэвч "Хууль бусаар цуглуулсан нотлох баримт учраас та хоёрын гэрлэлтийг цуцлах үндэслэл болохгүй” гэнэ.
-АРААР ТАВИЛТ ГЭР БҮЛ ЦУЦЛАХ ШАЛТГААН БИШ-
"Араар тавьсан бол би чамаас сална” гэдэг. Анхнаасаа гэр бүл болохдоо "хоёулаа бие, биеийгээ араар тавихгүй шүү” гэсэн зохицуулалт хийсэн бол өөр. Хийгээгүй бол энэ нь салах шалтгаан болохгүй.
ГЭРЛЭЛТИЙН БАТАЛГААГҮЙ ХАМТРАН АМЬДРАГЧИД САЛАХДАА ОРУУЛСАН ХӨРӨНГӨӨ БАТЛАХ ЁСТОЙ-
Гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдрагчид, хамтын амьдралаа дуусгах болвол, дундын хөрөнгөд оруулсан мөнгөө батлах ёстой. Баталсны дараа оруулсан мөнгөө авч болно.

-ХАМТ АМЬДРААД 10 ЖИЛ БОЛСНЫ ДАРАА Ч ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛЖ БОЛНО-
Хамт амьдраад арван жил болсон ч, хорин жил болсон хамаагүй гэрлэлтээ батлуулж болно. Хожимдох зүйлгүй. Гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлэхэд анх гэр бүл болсон цаг, хугацааг оруулдаг. Тиймээс гэр бүлүүд хожимдсон ч гэсэн зайлшгүй гэрлэлтээ батлуулах шаардлагатай.
-ТЭТГЭМЖИЙГ ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ДАНСАНД БУС ЭЭЖИД НЬ ӨГӨХ ЁСТОЙ-
Зарим хүмүүс хүүхдийнхээ тэтгэмжийг ээжид нь бус нэрийн данс нээгээд шилжүүлээд, хуримтлал үүсгэнэ гэдэг. Гэтэл тэр мөнгийг хүүхдэд шаардлагатай хамгийн анхны хэрэгцээ болох хоол унд, хэрэгцээт зүйлсийг нь авахад зарцуул гэж эцгээс нь гаргуулж байгаа юм. Түүнээс биш хадгаламжид хийх гэж биш. Өнөөдрийн нөхцөл байдалд 238000 төгрөгөөр хүүхдийн бүхий хэрэгцээг хангахад хэцүү.
ДҮГНЭЛТ: Өмгөөлөгчийн хэлснийг нэгтгээд ойлговол, хосууд хамтын амьдрахаа эхлүүлсэн бол зайлшгүй гэрлэлтийн баталгаа хийлгэх нь чухал. Харин хамтран амьрагч бол "дундын хөрөнгөө гэрээ хийж зохицуулах” нь ирээдүйд учирч болох эрсдлээс таныг хамгаалах аж.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юуун хөрөнгө хуваах үлдээгээд явах хэрэгтэй ш дээ
Эрчүүд ийм арчаагүй
С�##�ар болохоороо өмчүүдээ өөр тийш нь шилжүүлёихдэг эрчүүд олон
baliar zawaan anh awch suuhdaa jargaanaa gj hunii saihan ohing awch suuchd hamtdaa buteeltseed uuriinh tuluu amidrlaa zoriulsn huuhdg n turuulj ugch bhd hurunguu huwaahgu chihshg tetgemjee ugdggui yum chn arga ch ugu blguidee huurhii yum ugchihuur hoosroh gd bdm shg bgn
Дуучин Түвшинжарг�##�ын татуулсан замаар л давхиад байждээ монгол эрчүүд
baliar zawaan anh awch suuhdaa jargaanaa gj hunii saihan ohing awch suuchd hamtdaa buteeltseed uuriinh tuluu amidrlaa zoriulsn huuhdg n turuulj ugch bhd hurunguu huwaahgu chihshg tetgemjee ugdggui yum chn arga ch ugu blguidee huurhii yum ugchihuur hoosroh gd bdm shg bgn
Яг үнэндээ бас ч тиим биш байх эхнэрүүд бүгдииг хамж авах гэсэн дэндүү шун�##�тнай байх юм тэр хүн ч бас амьд үлдэж л байгаашдээ эх хүн бас хатуу байж хэт шун�##�таж болоагүй шүү үр хүүхдэд муугаар тусна
Банкны өрийг нас барсан тохиолдолд төлдөг нь сонин юм. Тэгж болохгүй. Өр өвлөгдөх ёсгүй. Хөрөнгө болно. Банк ганцхан эхнэр/ нөхөр нь эсвэл өөр хэн нэгэн батлан даагчаар бүртгүүлдэг. Тэр хүнээс л нэхэх эрхтэй.
Хамгийн түрүүнд дуучин Түвшинжарг�##� санаанд орж ирсэн тэгсэн харин ганц би ч биш байж мань эрийг санасан олон хүн байна шүү
Тогтсон гэр бүлтэй байж өөр хүүхнээс хүүхэд нь гарсан бол
Ээж нь нөхөр дагаад 2 настай 6 настай 2 хүүхдээ над дээр нь орхиод явчихсан хүүхдээ асраад явах арчаа байхгүй эцэг нь 6 жил өсгөж байна 2 нялх хүү охинтой болохоор хүнтэй сууж чададгүй с�##�ахдаа гэр доторх хөргөгч уга�##�гын машин үзэх зурагт ор хөнжил г�##� тогооны сав хэрэгсэл бүр индүүгээ хүртэл аваад явсан 5 ханатай гэр биднийх биш болохоор орхиод явсан миний хүүхдүүд онц сурдаг 2 хүүхдээ өсгөж байгаа эцэг байна 2 хүүхдэд улсаас өгдөг 200000 ыг ээж нь авдаг ийм ээж хүүхдийн тэжээн тэтгэх тэтгэмж тогтоодог боловуу
өө эрчүүд ш�##�чигаршд эхнэр хүүхэдтэй болно бүх юмаа үүрүүлж бж арчаагүй тэжээж чадахгүй нэгч төгрөгний орлого олохгүй бж ууж иднэ манай охин олон жил тэжээсэн тэгээд с�##�сан юу гэсэн гээч байр нь хойд аавых нь нэр дээр бдг хүүхдийн тэтгэвэр өгөхгүйч гэх шиг шүүхээр ороод с�##�сан шүүх бас энэ т�##� дээр анхаарч үзэх хэрэгтэй адилхан үр хүүхэдээ асран хамга�##�ж том болтол цаашлаад сурч боловрсолд нь хүртэл хангамж өгөх хэрэгтэй энийг харж үзэх хэргтэй гэж бодож бна худ�##�ч хулгайч ажилгүй эрчүүд их болж хүшхэд өнчирч бна юуч бодох юмгүй сэлгүүцсэн м�##�ууд их болж танил т�##�ын өмгөөлөгч авна эхнэр хүүхэд гудманд хяагдаж бна үр хүүхдээ гадаа орхиж бж уулзана гэж хуцахынч хэрэггүй