Нийгмийн

Б.Баасандорж: Давтан допинг хэрэглэвэл барилдах эрхийг нь бүх насаар нь хасахыг бөхчүүд зөвшөөрсөн

Улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрснийг МҮБХ-ноос өнөөдөр албан ёсоор зарласан билээ. Ингэснээр Э.Оюунболдоос допинг хоёр дахиа илрэв. 2019 оны улсын наадмын дараа түүнээс допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураасан юм.

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар допингтой холбоотой заалтыг хэрхэн чангалж буй талаар болон цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой аравдугаар сарын 29-нд ярилцсанаа сэргээн нийтлэв.

Өнгөрсөн наймдугаар сарын 16-17-нд болсон 512 бөхийн барилдааны дараа шөвгөрсөн 16 болон Ц.Содномдорж, Э.Оюунболд нараас допингийн шинжилгээ авсан байдаг. Тэгвэл өчигдөр МҮБХ-оос дөрвөн бөхийн А шинжилгээнээс допинг илэрсэн гэх мэдээллийг өглөө. Эл дөрвөн бөхийг Улсын аварга Э.Оюунболд, Аймгийн заан Б.Уртнасан, Аймгийн арслан Н.Батсайхан, Аймгийн арслан Б.Хадбаатар нар хэмээн албан бус эх сурвалж мэдээлж буй юм.

Тэгвэл Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар допингтой холбоотой заалтыг хэрхэн чангалж буй талаар болон цаг үеийн асуудлаар ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой ярилцлаа.

-ДОПИНГИЙН АСУУДЛЫГ ХУУЛИАР БИШ ЖУРМААР ЗОХИЦУУЛЖ ИРСНЭЭС МАРГААН ГАРДАГ БАЙСАН-

-Баяр наадмын тухай хуулийн төсөл боловсруулж буй. Намрын чуулганаар орж ирэх үү. Баяр наадамтай холбоотой олон асуудлыг энэ хуулиар шийднэ гээд байгаа шүү дээ?

-Үндэсний баяр наадмын тухай хуулийг шадар сайдын зүгээс боловсруулаад Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар оруулахад бэлэн болсон. Удахгүй Засгийн газраар оруулаад УИХ-д өргөн мэдүүлэх байх. Хэд хэдэн удаа хэлэлцүүлгүүд хийсэн. Бөх, сур, шагай, морины холбоотой хамтарч хэлэлцүүлэг хийсэн. Төрийн болон төрийн бус байгууллагуудынхаа саналыг авсан. УИХ-д өргөн мэдүүлэхээр тодорхой болох байх.  

-Яг ямар өөрчлөлт орж байгаа юм бэ. Олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа асуудлуудаа хэрхэн цэгцлэхээр тусгасан бэ?

-Концепцын шинжтэй энэ хууль 2002 оноос хэрэгжиж эхэлсэн. 2-3 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндэсний их баяр наадам нэг талаараа спорт гэж харагддаг. Нөгөө талдаа Монголын ард түмний бахархал, өв соёл. Аль алийг нь шингээдэг. Үндэсний их баяр наадмаараа монголчууд бахархаж, тусгаар монгол улс гэдгээ тодорхойлж явдаг. Тэгэхээр хуулийн нарийвчилсан зохицуулалт гэхээсээ илүү журмуудаар зохицуулж ирсэн. Тодруулбал, Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан журмаар, магаадгүй ТББ-аас гаргасан журмаар баяр наадмаа зохицуулж ирсэн. Үүнээс болоод маш их маргаан гардаг.

-Жишээ нь допингийн асуудал мөн үү?

-Жишээ нь бөх дээр маргаанууд гардаг. Хамгийн их яригддаг допингийн асуудал байна. Допингийн асуудлыг хуулиар нарийвчилж зохицуулаагүй, журам нь хуулиасаа давамгай байдалтай байж ирсэн. Үндэсний их баярын наадмын хуулийн шинэчилсэн найруулгаар морь, сурын асуудлаар ч нэлээд шинэчлэл орсон. Түүнчлэн хэл ам татлаад байгаа допингийн асуудлаар нэлээд хатуу зохицуулалт хийсэн.

-ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 3-4 ЖИЛ ХАСНА, ДАХИН ХЭРЭГЛЭВЭЛ БҮХ НАСААР НЬ БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ ХАСНА-

-Тухайлбал яг ямар хатуу зохицуулалт вэ?

-Хэрвээ допинг хэрэглэх юм бол бөхчүүдийн барилдах эрхийг тодорхой жилээр эрхийг нь хасдаг. Тодруулбал, 3-4 жил. Мөн дахин хэрэглэх юм бол бүх насаар нь барилдах эрхийг нь хасдаг болно. Гэх мэт шинэ, хатуу зохицуулалт орж өгсөн. Мөн уян хатан, баяр наадмаа маргаангүй зохион байгуулах чиглэлд зориулсан зохицуулалтууд ч байна.

-Хуульд допингийн асуудлаар хатуу зохицуулалт тусгаж байгаа юм байна. Энэ талаар бөхчүүд болон бөхийн холбооноос санал авсан уу?

-Үндэсний бөхийн салбар хороо Хууль зүй дотоод хэргийн яаманд ажилладаг. Би бөхийн салбар хорооны дарга. Бөхийн салбар хорооноос бөхийн холбоо, сэтгүүлчид, бөхчүүдтэй хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Ялангуяа бөхчүүдийг ковидын нөхцөл байдлын улмаас танхимаар буюу цахимаар аль аль хэлбэрээр оролцуулж, саналыг нь авсан. Тэгж байж хуульд тусгасан. Ялангуяа допингтой холбоотой асуудлаар бөхчүүдийнхээ саналыг нэлээд тусгалаа. Бөхчүүд допингын эсрэг хатуу байя, шууд эрхийг нь хасдаг байя, дахин хэрэглэвэл бүх насаар нь хасдаг болъё гэдгийг дэмжсэн.

-ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД, ШҮҮГЧ, ПРОКУРОРУУД Л ТУХАЙН ХҮНИЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АШИГЛАЖ БОЛНО-

-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төсөл сэтгүүлчдэд хамаатай юм уу, иргэдэд хамаатай юм уу?

-Монгол Улсын Засгийн газраас энэ хаврын чуулганаар дөрвөн багц хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай гээд багц дөрвөн хууль. Уржигдар Хууль зүйн байнгын хорооны хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэлэлцсэн. Энэ хуулийн гол концепц бол хуучин 1995 оны хуулиар зохицуулж байсан Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж ойлгож болно.

-Хувь хүний нууц гэдэгт яг юуг хамруулж байгаа юм юм бэ?

-Хүний эмзэг мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл гэж юу юм бэ. Генетик, биометрик мэдээлэлд юу хамаарах вэ, хүний хувийн мэдээлэл гэж юу вэ. Хүний эмзэг мэдээллийг хэрхэн, яаж хамгаалах вэ. Хүний хувийн мэдээллийг төрийн байгууллага, шүүх, прокурор ч бай ашиглахдаа тухайн иргэнээс зөвшөөрөл авдаг байя гэж байгаа юм. Тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээллийг, ялангуяа эрүүл мэндийн мэдээллийг, эмзэг мэдээллийг бусдад түгээдэг, олон нийтэд нийтэлдэг байдлыг хуулиар хориглож өгч байгаа юм.

Гагцхүү эрх бүхий албан тушаалтнууд, прокурор, шүүгч гэх мэт албан тушаалтнууд хүний хувийн мэдээллийг ашиглаж болно. Тухайн хэрэг маргаантай холбоотойгоор. Гагцхүү ашиглахдаа ийм ийм прокурорын байгууллагын ажилтан таны хувийн мэдээллийг ашиглалаа шүү гэдэг санамж, мэдэгдэл тухайн иргэнд өгдөг байх зохицуулалт орж байна.

-СЭТГҮҮЛЗҮЙН ЗОРИЛГООР МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ НЬ ЭНЭ ХУУЛЬД ХАМААРАХГҮЙ-

-Сошиалд хэн нэгний тухай бичсэн постоор сэтгүүлчид мэдээлэл бэлтгэнгүүт энэ нь хууль зөрчсөн болоод Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулах болчих юм биш үү?

-Иргэний хувьд нэг өөр зохицуулалттай. Иргэн бол хүний эмзэг мэдээллийг янз бүрээр олж авч, олон нийтэд түгээх нь хориотой. Сэтгүүлзүйн зорилгоор мэдээлэл олж авах нь үүнд багтахгүй. Эх сурвалжийг нь хориглосон зүйл байхгүй.

-Хүний эмзэг мэдээллийг заавал өөрөөс нь асуух ёстой гэж хуульчилж байгаа юм уу?

-Олон улсын туршлагаас харахад хүний эмзэг мэдээлэл гэдэгт шашин шүтэх, эрүүл мэндийн, гарын хурууны мэдээлэл, тоон гарын үсэг, регистр гэх мэт ордог. Хурууны хээ бол хаалттай мэдээлэл. Гэтэл манай улсад одоо маш замбараагүй ашиглаж байна. Наад захын ББСБ, машин худалдааны төвүүд, худалдааны супермаркетууд хүний хурууны хээ ашиглаж байна. Энэ мэдээлэл алдагдах юм бол Баасандоржийн хурууны хээг өөр гэмт хэргийн газар аваачаад тавьчихвал гэмт хэрэгтэн ч болох магадлалтай. Үүнийг л хамгаалж өгч байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар хурууны хээг сонгууль өгөхөд, эсвэл улсын бүртгэлийн үйлчилгээ авахад өөрийнх нь зөвшөөрлөөр ашиглаж байгаа. Бусад нөхцөлд хаалттай. Тэгэхээр хуулиар энэ асуудлуудыг зохицуулсан.

-Эмзэг мэдээллээ нууцлана гэх нэрийн дор албан тушаалтнууд, дарга нар хувийн бүх мэдээллээ нууцлах гэж байна гэсэн хардлага байна?

-Албан тушаалтнуудад зориулсан хууль биш шүү дээ. Иргэдэд зориулсан хууль. Иргэдийн ямар мэдээллийг хаалттай, нээлттэй байх талаарх хууль. Албан тушаалтны талаар нэг ч заалт байхгүй. Гагцхүү төрийн байгууллагуудад хүний эмзэг мэдээллийг ингэж хамгаалаарай гэдэг үүрэг өгч байгаа юм. Эрхийг нь иргэн талд нь өгч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 29, 2021 09:20

Оюунболдыг бүх насаар нь барилдахыг хорь

Буруу л шийдвэр
Буруу л шийдвэр
10 сар 29, 2021 09:23

Бэртэл гэмтлээс болж эмчилгээ хийлгэхэд эм болон антибиотконд сэргээшийн төрлийн бодис орсооос болж бөхчүүд их хлхирох байх.

За
За
10 сар 29, 2021 09:47

Оюунболд допингүй гээд их сортолзоод байсандаг.

Зочин
Зочин
10 сар 29, 2021 10:20

хэдэн х�##�тар юмнаас болж бүх насаараа барилдаж чадахгүй болвол тэгээл хогчино шдээ

Зочин
Зочин
10 сар 29, 2021 10:27

Содномдорж Бат-Өлзий Уртнасан Адяа дөрөв допингтой гэж гарсан гэсэндээ маш ойрын мэдээлэл

Зочин
Зочин
10 сар 29, 2021 11:42

Батсуурь аварга бас хэргэлсэн гэж өөрөө хүлээн зөвшөөрөө биз дээ, хууль адил үйлчлэх ёстой биз?

Зочин
Зочин
10 сар 29, 2021 13:23

Энэ их л нойл чадвар муу гар байдаг байсан. Одоо жигтэйхэн дарга хүн л явдаг болж

Содов
Содов
10 сар 29, 2021 19:53

Батсайхан, Хадбаатар, Уртнасан нар урьд өмнөхөөсөө хамаагүй даваа авч гарамгай БАЙСАН ЮМАА, юу болчихоов гэмээр. Допинг гэдэг чинь аргагүй л өөр болгодог эд юм байна. Оюунболд дөнгөж хоёрын даваанд Содномдорж арсланг ам�##�ж ч байх шиг, өмнө нь олон унасан болохоор барилдах эрхээ бүр мөсөн хасуулахаасаа өмнө нэг ч гэсэн даваад авъя гэж бодсон байх., допинг идэхгүй бол дийлэхгүй юм билээ.

Зочин
Зочин
10 сар 30, 2021 07:52

Допингд бүгд хэрэглэ зовлогонууд

DDavaa
DDavaa
10 сар 30, 2021 12:48

Zuvhen undesnii bayar naadam bolon MUBH-noos zohion baiguulsan barildaand oroltsoh erhiig buh nasaar ni hasch boloh yum Sumogiin temtseen ovooniihoo naadam, dasgaljuulagchiin ajillaach hiivel "barildah erh"-iig hasch "hunii erh"-Igor has had bolohgui biz dee huuli he guai

Ddavaa
Ddavaa
10 сар 30, 2021 15:17

Hen negen surgeldegchiin huselteer dopingiin shinjilgee high chini hunii erhiin zurchil bish gej uu Ydaj zardliig ni naad in komiss bus gomdol gargagch hariutsah yostoi biz dee Muu nerd Oyuunboldiin genomiin shinjilgee ugeh.huseltiig hangaagui baij erhiig Hassan shiidvert hunii erhiin zurchil baigaa yuu huulchid aa metgeltseech

Henti
Henti
11 сар 1, 2021 21:11

Hentin t1 oyunboldin buh nasaar barildah erhig chi hasaj chadahuu?chin said Nyanbakteri chamaig ajilgui bolgon gedgig medeh uu?

Баасандорж
Баасандорж
11 сар 19, 2021 20:59

Прокурорын хүүхэд том �##�бан туша�##�д очих юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button