ДЭЛХИЙНИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

Домогт “Metallica” хамтлаг 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ

Олон улсад алдартай, сая сая шүтэн бишрэгчидтэй “Metallica” хамтлаг 40 нас хүрлээ. Өнгөрсөн жилүүдэд хамтлагийн хөгжимчид хөгжмийн салбарт асар их хувь нэмрээ оруулж, цомог нь 110 сая гаруй хувь борлогджээ.

1981 оны аравдугаар сард хамтлагийн гитарчин, дуучин Жеймс Хетфилд, бөмбөрчин Ларс Ульрихкак нар АНУ-ын Лос-Анжелес хотноо  хамтран ажиллаж эхэлснээр бүх зүйл эхэлсэн.

Үүний дүнд “Metallica” хамтлаг үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Ингээд хамтлаг ашиг орлогын хувьд хамгийн амжилттай металл хамтлагуудын нэг болсон.

Хамтлагийнхан 40 жилийн ойн баяраа тэмдэглэж, хамгийн амжилттай цомог болох “Хар цомог” /The Black Album/-оо дахин гаргасан.

“Metallica Blacklist” есдүгээр сарын 1-нд цацагдаж, аравдугаар сарын 1-нд пянзан дээр тусгай хувилбараар гарсан байдаг.

Энэ цомогт нь сэр Элтон Жон, Майли Сайрус, Кори Тейлор болон бусад олон уран бүтээлчидтэй хамтран бичсэн 53 ковер дуу багтжээ.

Өнөөдөр “Metallica” хамтлаг нь маш олон шүтэн бишрэгчдийн “арми”-тай болж, нийтдээ найман удаа “Грэмми”-гийн шагнал хүртжээ. Одоо тэд ирээдүйд мөн гайхалтай төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

(Эх сурвалж: BillBoard)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button