МэдээНийгмийн

IHC койны ханш унаж байна

Хоёрдогч зах зээл дээр IHC койн есдүгээр сарын дунд үеэс арилжаанд гарсан. Уг койны ханш хамгийн ихдээ 7.9 төгрөгт хүрсэн амжилтыг үзүүлсэн. Харин сүүлийн өдрүүдэд өсөх хандлагыг үзүүлээд байв. Харин өнөөдрөөс IHC койны ханш унах хандлагыг харуулаад байна. Яг одоогийн ханшаар 6.29 төгрөгт хүрч, өмнөх өдрөөс 1.4 хувиар буурсан тухай мэдээллийг DAX.mn биржийн доорх тоон үзүүлэлт харуулаад байна.

Энэ сарын эхээр “Их бит” компанийнхан койноо олон улсад таниулах ажлын хүрээнд, мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн аварга Деонтэй Вайлдертэй хамтарч ажиллахаар болсон. Түүнтэй сарын өмнөөс хамтарч эхэлсэн бөгөөд тухайн үеэр IHC койны ханш өсөөд байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button