Гадаад мэдээДЭЛХИЙ

Койны луйвар: Сэм Банкман Фрид 25 жилийн хорих ял сонслоо

2022 оны арваннэгдүгээр сард дэлхийн гуравдах хамгийн том криптовалютын арилжааны платформ байсан “FTX” компани дампуурсан. Тус компанийн захирал Сэм Банкман Фридтэй холбоо бүхий шүүх хурал Нью-Йорк хотноо явагдаж дуусчээ.

Шүүгч түүнийг хөрөнгө оруулагчдаас 8 тэрбум ам.долларыг завшсан хэрэгт гэм буруутай гэж үзэж 25 жилийн хорих ял оноосон байна. АНУ-ын дүүргийн шүүгч Люьис Каплан ял оноохдоо Банкман Фрид хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй гэдгийг онцолсон юм.

Каплан “Тэр буруу юм хийж байгаа гэдгээ мэдэж байсан. Гэмт хэрэг гэдгийг нь ч мэдэж байсан. Тэр баригдах эсэх дээрээ муухан бооцоо тавьсандаа л харамсаж байгаа. Харин тэр олгогдсон эрхийнхээ дагуу буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөнгүй” гэжээ.

Хурлын үеэр Банкман-Фрид 20 минутын турш үг хэлэхдээ “FTX”-ийн хэрэглэгчид хохирсон хэмээж мөн хамтран ажиллагсдаасаа уучлал гуйсан байна. Харин гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм.

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд хурлын дараа “Хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдыг залилах нь ноцтой үр дагавартай асуудал. Санхүүгийн гэмт хэргээ эд баялаг, эрх мэдэл эсвэл шинээр гаргаж ирж буй хэн ч ойлгож чадах хэмжээний ухаалаг биш гэж тодорхойлсон зүйлээрээ халхалж чадна гэж боддог хүмүүс анхаарах хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-30 07:41

Манай койны луйварчид яасан бэ Идэр-Од хаана явна.........

Холбоотой мэдээ

Back to top button