Хатан хамтлаг олон улсын ардын урлагийн наадамд оролцон дэд байр эзэлжээ

UNESCO- ын биет бус соёлын өвд бүртгэгдсэн дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болон дэлхийн дуу хөгжим олон улсын ардын урлагийн наадамд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, өмнөх амжилтыг ахиулан дэд байранд шалгарлаа.
Узбекстан улсын Самаркaн хотноо 12 дахь удаагаа зохиогдож буй уг наадамд дэлхийн 75 орон оролцсон. Монгол улсаас эмэгтэй уран бүтээлчидийн Хатан хамтлаг амжилттай оролцож, хоёр дугаар байр эзлээд байгаа юм.
Тус тэмцээн нь хоёр жил тутамд зохион байгууллагддаг бөгөөд манай улс 1997 онд болсон анхдугаар наадамд хөгжмийн зохиолч ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайгаар ахлуулсан Ардын дуу бүжгийн чуулгын хамтлаг 3-р байр хүртэж байсан түүхтэй.
Хатан хамтлаг 2013 онд үүсгэн байгуулагдсан. Дөрвөн хөгжимчин нэг бүжигчиний бүрэлдэхүүнтэй. Тэд уран бүтээлүүдээ өөрсдөө зохиож найруулдаг аж. Түүнчлэн тэд европын орнуудад амьдардаг бөгөөд тухайн улс орнуудаар тоглолтоо хийдэг байна.
Дэлхийн дуу хөгжим олон улсын ардын урлагийн наадам нь зөвхөн хөгжмийн наадам учир тэд дөрвөн хөгжимчний бүрэлдэхүүнтэй оролцсон байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.