
Хятадын Шанхай хотын “Диснейлэнд”-ийг “COVID-19”-ийн коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрсэний дараа хоёр хоног хаахаар болжээ. Энэ талаар арваннэгдүгээр сарын 1-ний даваа гарагт “Ассошиэйтед пресс” /Associated Press/ агентлаг мэдээлжээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнг хаасан нь жуулчдын нэг нь хөрш зэргэлдээ Жэжян муж руу буцаж ирснийхээ дараа тухайн жуулчнаас “COVID-19”-ийн халдвар илэрсэнтэй холбоотой.

Ням гарагт “Диснейлэнд”-ээс гарч явахын өмнө цэцэрлэгт хүрээлэнд ирсэн бүх хүмүүс коронавирусийн шинжилгээ өгөх ёстой дүрэм журам хэрэгжүүлэв. Энэ үйл явц нь дөрвөн цаг орчим үргэлжилжээ. Нийтдээ 34 мянга орчим хүнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүсийг хоёр өдрийн тусгааралхаар болов. Мөн ойрын хоёр долоо хоногийн хугацаанд ирсэн хүн бүр дахин коронавирусийн шинжилгээ өгөх ёстой аж.
Хятад улс “COVID-19”-ийн халдварын тархалтыг тогтоох бодлого баримталж буй дэлхийн цөөхөн орны нэг хэвээр байгаа юм. Энэ нь 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд Бээжин хотноо болох Өвлийн XXIV дэх олимпын бэлтгэл ажлын нэг хэсэг юм.
Одоогийн байдлаар Хятадад цар тахлын нийт хугацаанд коронавирусийн халдварын 97 мянга гаруй тохиолдол илэрч, 4,6 мянга орчим хүн нас бараад байна.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.