УЛС ТӨР

"Б.Лхагвасүрэн та ХААН банкны хувьцааг худалдаж авч буй эцсийн эзэмшигчийг нь нягтлах ёстой байсан”

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ХААН банкны хувьцааны тодорхой хувийг Худалдаа, хөгжлийн банкны хамаарал бүхий этгээд худалдаж авсан тухай мэдээллийг гишүүд хөндсөн.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Г.Амартүвшин нар уг мэдээлэл үнэн бол хууль зөрчсөн хэрэг болохыг онцолж, Монголбанкны Ерөнхийлөгчөөс тайлбар хүссэн юм.

Харин Б.Лхагвасүрэн мэдээллийг нягтлуулахад үгүйсгэгдсэн бөгөөд эцсийн гүйлгээ хийгдээгүй гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар "Б.Лхагвасүрэн та ХААН банкны Япон талын гүйлгээ шилжихийг зөвшөөрч, бичиг өгсөн юм билээ. Би өөрийн нүдээр харсан. Та зөвшөөрөл өгөхөөсөө өмнө хувьцааг худалдан авч буй эцсийн эзэн нь хэн бэ гэдгийн сайтар нягтлах ёстой байсан” хэмээсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button