Нийгмийн

Прокурорын нэхэмжлэлтэй Сү.Батболдын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын дөрвөн нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан билээ.

Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна.

Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "Хариуцагчийн хаяг тодорхойгүй” нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амгаа
Амгаа
2021-12-01 13:11

Женко ийм л хуулийн за�##�т дээр бүдрэх зохиол бичсэн байна. Тэгснээ маш нууц этр

Үнэн
Үнэн
2021-12-01 19:07

Авилгачдад ээлтэй шүүх байгаа цагт хулгай, луйвар зогсохгүй. Улс орон хөгжихгүй, ард түмний амьдрaл өөдлөхгүй.

Зочин
Зочин
2021-12-01 19:52

Прокурорын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэхлээр Шүүгч нь шүүх нь биш болж, учраа �##�даж гүйцжээ. Энэ хулгайч луйварчин С.Батболдыг ингэтлээ өөгшүүлж,эрхлүүлж байдаг монгол гэж байх уу.

Холбоотой мэдээ

Back to top button