УРЛАГ
“Чингис хаан” музей анхны цахим үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ
Чингис хаан музейгээс Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулан “Монголчуудын дурсамж: ЧИНГИС ХААН” нэртэй анхны цахим үзэсгэлэнг өнөөдөр дэлгэлээ.
Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш цахим хэлбэрээр үзэгчдэд хүрэх үзэсгэлэнг “Чингис хаан” музейн наймдугаар давхрын “Монгол бахархлын танхим”-д олны хүртээл болгож байгаа юм. Үзэсгэлэнд 90 гаруй уран бүтээлчийн 101 уран зураг, 20 гаруй баримал, 30 гаруй марк дугтуй, ном зохиол бүтээлүүдийг дэглэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.