Халх голын ялалтын 85 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулсан үзэсгэлэн “Чингис хаан” Үндэсний музейд өнгөрсөн наймдугаар сарын 18-нд нээлтээ хийсэн билээ.
Үзэсгэлэнд Халх голын байлдааны оршил, өрнөл, төгсгөл үе, тулалдааны нөхцөл байдлыг харуулсан 85 гэрэл зураг, 85 баримт дэлгэжээ. Мөн ОХУ-ын цэргийн архиваас урьд өмнө Монголын судалгаа сурталчилгаанд орж байгаагүй 40 гаруй баримтыг дэлгэж байна. Цаасан суурьтай баримтуудаас хошууч Н.Равдангийн эрхлэн гаргаж байсан “Эх орны төлөө” сонины дугааруудыг тавьснаараа онцлогтой юм.
1939 оны Халх голын тулаан болон 1941-1945 оны Агуу эх орны дайн, чөлөөлөх тулаанд Оросын цэрэг, арми гол ялалтыг авчирсан. Энд монголчуудын, тухайн үеийн БНМАУ буюу Монгол Улсын оролцоо, үзүүлж ирсэн тусламжийг мөн үзэсгэлэнд тусгаж өгчээ.
Гэрэл зургийг: О.Улсболд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.