СПОРТ
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо.
Өнөө жилийн барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх барилдсанаас Увс аймгийн Улаангом сумын харьяат бөх, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэлээ.
Их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун шалгарав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.