ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Сьерра-Леонд шатахуун түгээх машин дэлбэрсний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ

Баруун Африкийн Сьерра-Леон улсын нийслэл Фритаун хотод шатахуун тээвэрлэдэг машин дэлбэрч, зуу гаруй хүн амиа алдсан хэрэг гарчээ. Фритаун хотын дарга Ивонн Аки-Савьеррийн хэлснээр Бай Бурех Роуд гэх газрын орон сууцны хороололд түлшний машин ачааны машинтай мөргөлдсөн аж.

“Daily Star” сонины мэдээлснээр, супермаркетийн урд байрлах хөл хөдөлгөөн ихтэй уулзвар дээр шатахуун тээвэрлэдэг машин дэлбэрсэн байна. Энэ нь орон нутгийн цагаар 22:00 /Москвагийн цагаар 01:00/ орчимд хүмүүс бензин авахаар цугларч байх үед болсон ажээ.

Ослын дараа шатахуун асгарч, тэнд байсан иргэд “бензин хулгайлах гэж яарсан” гэж гэрчүүдийн нэг мэдүүлжээ. Гэрчийн ​​хэлснээр бараг хоёр зуу орчим хүн нас барсан гэжээ.

Орон нутгийн “Sierraloaded” хуудсанд харин дөрвөн зуу гаруй хүний ​​амь нас хохирсон тухай мэдээлсэн байна. Дэлбэрэлт болох үеэр ойр хавьд нь автобус болон хэд хэдэн машин зорчиж байжээ. Мөн ойролцоох дэлгүүрүүд шатсан байна.

Өнгөрсөн аравдугаар сард Нигерт газрын тос боловсруулах үйлдвэрт мөн дэлбэрэлт болсны улмаас 25 хүн амиа алдаж байсан юм.

“Sun Nigeria” сонин орон нутгийн нэгэн оршин суугчаас иш татан мэдээлснээр дэлбэрэлт болсон газарт ихэвчлэн залуучууд бензин, газрын тос хулгайлахаар ирдэг нь элбэг гэсэн байна. Дамжуулах хоолойнуудыг үндэстэн дамнасан томоохон компаниуд эзэмшдэг юм байна.

(Эх сурвалж: rbc)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button