С.Чулуун Соёлын сайдаараа далайлгаж, Төв номын сангаас үнэт судар гаргуулж авчээ
ЭЦА-наас Чингис хаан музейн захирал С.Чулууны ажлын байранд нь нэгжлэг хийн шалгаж эхлээд хэд хонож байна. Түүний ажлын байранд нэгжлэг хийсэн даруйдаа хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг цагдан хорих саналаа ЭЦА-наас прокурорт хүргүүлсэн ч тухайн үед прокурор татгалзсан учтаас түүнийг гадуур шалгаж эхэлсэн.
Тэгвэл ЭЦА-наас түүнийг 30 хоног цагдан хорих саналаа прокурорт хүргүүлжээ.
-600 ГАРУЙ ХУУДАС ТҮҮХЭН НАМТРЫГ ШУУД СКАЙНЕРДАЖ, БНХАУ-Д ХЭВЛҮҮЛЖЭЭ-
Түүнийг Чингис хааны алтан зоосыг бусдад худалдаалахыг завдсан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байсан.
Тэгвэл ЭЦА-наас өөр хэргээр шалгаж буй аж. Тодруулбал, Өндөр гэгээн Занабазарын намтрыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан БНХАУ-д ном болгон хэвлүүлсэн гэх хэргээр ийн шалгуулж буйг эх сурвалжууд мэдээлж байна.
Тэрбээр Үндэсний төв номын сангийн сан хөмрөгт Өндөр гэгээн Занабазар болон Богдуудын намтарт холбогдох хосгүй үнэт жагсаалтад орсон таван намтрыг ямар нэг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-д хэвлүүлсэн байна.
Энэ нь Монгол Улсад хадгалагдаж байгаа цөөхөн хэдэн судар бөгөөд 17-20-р зууны эхэн үеийн монгол түүхчид өөрсдийн гараар бичиж үлдээсэн намтар хийгээд Богдуудын үйл ажиллагаа, бодлого зэргийг тайлбарласан судар юм байна.
Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр 600 гаруй хуудас уг намтрыг шууд скайнердаад “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын монгол намтруудын эмхэтгэл” гэсэн нэрээр Б.Оюунбилэг, С.Чулуун гэсэн автораар Өвөр Монголын Шинжлэх ухаан техник мэргэжлийн шинэчлэлийн хороонд хэвлүүлжээ.
С.ЧУЛУУН СОЁЛЫН САЙД БАЙХДАА АЛБАН ТУШААЛАА УРВУУЛЖ, НОМЫН САНГААС СУДАР АВСАН УУ
Харин эл хэрэгтэй холбогдуулан Төв номын санг цагдаагийн хамгаалалтад авч, мөн нэгжлэг, шалгалт хийсэн. Учир нь Төв номын санд хадгалагддаг үнэт хосгүй уг судруудыг С.Чулуун хэрхэн авч, скайнердаж, ном хэвлүүлсэн нь анхарал татаж буй юм.
Харин эл асуудлаар Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо мэдүүлэг өгөхдөө С.Чулуун Сосёлын сайд байхдаа яамны албан бичгээр далимдуулан уг түүхэн судруудыг гаргуулж авсан талаар ярьсан гэх мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнд ч хэрэггүй цаасыг хэвлүүлсэн нь буруутав уу. Актлаад шатаасан бол шагнуулах байж
ӨНДӨР ТҮВШИНИЙ ТАГНУУЛЫН АЖИЛГАА БНА НААД ЧИНЬ.
хөөг! новшоо! чи х�##�хын өндөр гэгээний түүх шастирийг шатаадаг хэн бэ? хошного царайт минь! чи увсын дөрвөд байх. танай түүх дандаа урвагчидаар дүүрэн учир түүх байхгүй. г�##�дан урвагч амарсанаа урвагч....цааш нь бичихүү????....яахуу?
Бич бич..Цэдэнб�##� гд л үргэлжилнээ..гах2..
одоо болтол барьж хориогүй юмуу. �##�ь хавар л Ичинхорлоо нь Чулуун намайг б�##�лачихлаа, би шоронд орох нь гээд л уйлаад гүйгээд явсан шүү дээ
Хулгай хийж мөнгө олж байв�##� эх орноо золиослох юуч биш болжээ.Эх оронч сэтгэлийн үнэрч байхгүй дээрээс нь дунд сургуулийн захир�##� ч хийх хэмжээний чадамжгүй хүмүүсийг дарга сайд болгоод байхаар улс орон хэзээч өөдлөхгүй гадны улсуудын өгөөш болох нь ойлгомжтой.
tolgoig ni ileed uugshuuleed bai ...Mongoliin khamag unet zuils duusakhaas naash naad khunii chini shunal diildekgui...busad erdemten tuukhchdiinkhee ugiig tookhgui l guliiguud yavaad bsan biz dee...
ш�##�гаж дуусаагүй хэрэг дээр олон юм ярьж тааварлаад яахав дээ эх хувь нь байгаа боло болоо л биз дээ сүртэй юмаа
Ичинхорлоо тэнэгийг ашиглаж дээ
Өөрийнхөө түүхийг хүн ер нь худ�##�дах биш, харин хайрлаж хамга�##�даг биз дээ….төрд ажилж байгаа эсвэл орох хүмүүсээ одооноос үндэс угсаагаар нь сайн ш�##�гаж байх хэрэгтэй байх. Эдний зөөлөн бодлого яваад байх шиг байна.