Нууранд машинтайгаа живсэн иргэдийг гаргахаар шумбалт хийж байна

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газарт, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т, “Хөтөл-Ус” нууранд хоёр зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг аравдугаар 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.
Арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.
Хөлдсөн нууранд 102 цооног гаргаж, 12 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:45 цагт зогсоож, арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 07:30 цагт дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 09-ний өдөр тухайн газарт очиж ажиллана. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.