ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Япон: Сүүлийн 15 сарын хугацаанд өдөрт анх удаа нэг ч хүн коронавирусээр нас бараагүй байна

Японд өдөрт 162 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн ч тус улсад нэг жил гурван сарын хугацаанд буюу 15 сарын хугацаанд анх удаа “COVID-19”-ийн улмаас өдөрт нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэсэн мэдээлэл байна.

Японд нийтдээ 1,724,577 хүн коронавирусийн халдвар авсан байгаа бол халдвараар нас барсан хүний ​​тоо 18,321 хэвээр байгаа аж.

Тус улсад “COVID-19”-ийн халдвар авсан 100 өвчтөний биеийн байдал хүнд байгаа нь өмнөх өдрийнхтэй ижил байна. Өдөрт нас баралтын тоогоороо тавдугаар сарын 14-нд хамгийн олон хүн нас барсан ба сүүлийн шинэчилсэн мэдээллээр өдөрт 216 хүн нас барж байжээ.

АНУ-ын Жонс Хопкинсийн Их Сургуулийн мэдээлснээр, Дэлхий даяар нийтдээ 249 сая гаруй “COVID-19”-ийн тохиолдол бүртгэгдэж, 5 сая гаруй өвчтөн нас баржээ.

ОХУ-д 8,7 сая хүн коронавирусийн халдвар авч, 246,814 хүн нас баржээ. Өнгөрсөн 24 цагийн дотор ОХУ-ын хэмжээнд халдварын 39,165 тохиолдол илэрч, 1,179 хүн нас баржээ.

(Эх сурвалж: Kommersant)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button