ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

Amy Winehouse-ийн 800 гаруй эд зүйлсийг дуудлага худалдаанд оруулав

Өвөрмөц хоолойтой, өөрийн гэсэн онцгой стиль имижтэй байсан дуучин Эми Вайнхаус /Amy Winehouse/-ын эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар заржээ.

2011 онд 27 настайдаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан Британийн дуучин Эми Вайнхаусын хувийн эд зүйлсийг Америкийн Лос Анжелес хотноо дуудлага худалдаагаар дөрвөн сая гаруй доллароор заржээ.

Дуудлага худалдааны хамгийн үнэтэй хэсэгт Вайнхаус 2011 онд Белград хотод хийсэн хамгийн сүүлчийн тоглолтынхоо үеэр өмссөн тайзны богино даашинз 243 мянган доллароор үнэлэгджээ. Эн даашинзыг нь Вайнхаусын загвар зохион бүтээгч Наоми Парри урласан.

Вайнхаус 2007 онд Бритийн хөгжмийн салбарын алдартнуудыг тодруулах шагнал гардуулах ёслолын үеэр гоёсон зүрхэн хэлбэртэй улаан өнгийн “Moschino” брэндийн савхин цүнх дуудлага худалдааны дараагийн хамгийн үнэтэй зүйлээр тодорсон байна. Цүнхийг 204,8 мянган доллароор борлуулжээ. Энэ нь анх тооцоолж байснаас 13 дахин өндөр үнэ юм.    

Дуудлага худалдааны борлуулалтаас олсон ашиг орлогыг хар тамхинд донтсон залууст туслах зорилгоор “Winehouse”-ын эцэг эхийнх нь үүсгэн байгуулсан санд хандивлах аж.

Дуучны 800 гаруй эд зүйлсийг хандивын дуудлага худалдаагаар борлуулсан байна.

(Эх сурвалж: Daily News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button