Нийгмийн
Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэрэгт холбогдуулж, баривчилжээ

Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг АТГ-аас баривчлан, шалгаж байна.
Түүнийг өчигдөр ажил дээрээ байхад нь саатуулсан бөгөөд эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй хэргээр хойшлуулшгүйгээр баривчилжээ.
Түүнийг 48 цаг баривчлаад, үргэлжлүүлэн хорьж шалгах шаардлагатай гэж үзвэл прокуророос шүүхэд хүсэлт хүргүүлж шийдүүлэх юм.
Тэрбээр Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн хоёрдугаар сард ажлаасаа чөлөөлөгдөж, Хоёрдугаар эмнэлэгт очоод байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.