ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Швейцарьт хууль бусаар дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байна

Швейцарьт Афганистаны дүрвэгсдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд ихэнх нь хууль бусаар хил давсан байна. Энэ талаар “Swiss Info” мэдээлэв.

Цагаачлалын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга нарын газрын мэдээлснээр 2021 онд 1500 гаруй афган дүрвэгч Швейцарьт ирсэн бөгөөд Афганистаныг “Талибан” хөдөлгөөнийхөн эзлэн авсан  наймдугаар сараас хойш тэдний тоо мэдэгдэхүйц өсжээ. Гэвч дүрвэгсдийн ихэнх нь Талибанчуудыг орж ирэхээс өмнө эх орноо орхин дүрвэн гарч, Швейцарьт хүрэхээсээ өмнө Европоор “аялсан” гэж үздэг юм.

Албан ёсны статистик мэдээгээр, Швейцарийн цагдаа нар аравдугаар сард 632, есдүгээр сард 446 дүрвэгчийг баривчилсан байна.

Олон дүрвэгсэд нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа ба афган залуучуудын хувьд өөр улс орон руу нүүх хүсэлтэй гэж эрх баригчид дүгнэж байна.

Швейцарь дахь албан ёсны орогнол хүсэгчдийн тоо харьцангуй бага байгаа нь ийм дүгнэлтэд хүргэжээ.

Үүний зэрэгцээ эрх баригчид ойрын хугацаанд Афганистанаас ирэх цагаач дүрвэгсдийн урсгалыг хүлээн авахгүй байх төлөвтэй байна.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
11 сар 13, 2021 08:53

France bolon EX s Great britan ruu 2021 ond 25 myanga orchim tsagaachid damjin durvesen bna,odoo tegeed Franc,EX d horig tavih u,Belorusd bolohoor horig tavina geh uym

Холбоотой мэдээ

Back to top button