ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээ

БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд сэтгүүлчдэд виз олгох асуудлаар тохиролцоонд хүрэв

БНХАУ, АНУ-ын эрх баригчид “КОВИД-19”-тэй холбоотой хязгаарлалтын дагуу хоёр улсын хооронд сэтгүүлчдийг чөлөөтэй нэвтрүүлэх талаар харилцан тохиролцов. Энэ талаар мягмар гараг /2021.11.16/-т “Чайна Дэйли” сонин эх сурвалжаас иш татан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн тал Хятадын сэтгүүлчдэд нэг жилийн хугацаатай олон удаагийн виз олгож эхлэх аж. Өмнө нь Хятадын сэтгүүлчид АНУ-ын нутаг дэвсгэрээс гадуурх богино хугацааны аялал хийх тохиолдолд дахин Америкийн виз мэдүүлэх шаардлагатай болдог байсан юм. Түүнчлэн Вашингтон өөрийн нутаг дэвсгэрт байгаа Хятадын сэтгүүлчдийн визний статусыг сунгахтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхээ амлажээ.

Үүний хариуд Хятадын эрх баригчид мөн Хятадад ажиллаж буй Америкийн сэтгүүлчдэд адил нөхцөл бүрдүүлэхээ илэрхийллээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар мягмар гараг /2021.11.16/-т болсон онлайн уулзалтын өмнөх өдөр ийм тохиролцоонд хүрчээ.

Энэ удаагийн уулзалт нь Жо Байден 2021 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш хоёр гүрний удирдагчдын хувьд анхны уулзалт гэдгээрээ онцлог байсан.

Өмнө нь төрийн тэргүүнүүд утсаар холбогдож байсан. Жо Байден, Ши Жиньпин нар хамгийн сүүлд есдүгээр сарын 10-нд утсаар холбогдож байсан удаатай.

(Эх сурвалж: Xinhua)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button