ЭДИЙН ЗАСАГ

“PMC”: Монголын Засгийн газрын өрийг “Рио Тинто” тэглэх нь шударга бус

“Turquoise Hill Resources” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болох “Pentwater Capital Management” компаниас “Рио Тинто” группийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд хаяглан нээлттэй захидал илгээжээ.

Үүндээ, “Рио Тинто” талаас Монголын Засгийн газарт тавьсан зарим саналыг шударга бус гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Тодруулах юм бол, Монголын Засгийн газрын “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд хөрөнгө оруулалт хийхдээ босгосон зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх саналыг “Рио Тинто” групп тавиад буй. Тэгвэл “PMC”-ийн зүгээс “Энэ бол TRQ-д төлөх ёстой Монголын Засгийн газрын өр. Өмнөөс нь тэглэх шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Хөрөнгө оруулагч талаас мөн Засгийн газарт 1 их наяд төгрөг буюу 400 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэх саналаа удаа дараа тавиад буй билээ.

Тэгвэл “PMC” компани, “Рио Тинто”-г Оюу толгойн далд уурхайд менежментийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, дээрх саналыг тавьсан гэж үзэж буй аж. Иймд “Рио Тинто”-гийн гаргасан алдааны өмнөөс “TRQ” нөхөн төлбөр төлөх нь утгагүй гэж үзжээ.

Түүнчлэн Монголын Засгийн газар нэгэнт ийм байдлаар  нөхөн төлбөр авч байгаа бол “TRQ”-ийн хувьцаа эзэмшигчдэд ч нөхөн төлбөр олгох ёстой гэж захидалдаа дурджээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button