ЭДИЙН ЗАСАГ

Б.Болд захирал Оюу толгойн хэлэлцээг үргэлжлүүлэхээр Монголд иржээ

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд Монголд ирсэн байна. Тэрбээр Оюу толгой төслөөс Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэлэлцээнд хөрөнгө оруулагч талын багийг ахалж байгаа юм.

Хамгийн сүүлд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгсөн. Түүнээс хойш хоёр тал харилцан “ам нээхгүй” байх ойлголцолд хүрээд буй. Тодруулбал, хэлэлцээнд тодорхой үр дүн гартал аль аль нь шинэ мэдээлэл гаргахгүй гэж тохирцгоосон талаар өмнө нь мэдээлсэн. Харин хэлэлцээ нэг талдаа гарсны дараа хоёр тал хамтдаа мэдээлэл хийх, эсвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түрүүлж дуугарах чигтэй байна.

Тэгвэл хэвлэл болоод олон нийтэд мэдээлэл өгөхгүй, намжмал байдалд хэлэлцээг үргэлжлүүлэх энэ үест Б.Болд захирал Монголд ирсэн нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл өдгөө хоёр тал харилцан захидал шидэлцэх бус, хэлэлцээний ширээний ард сууж, нухацтай байдлаар асуудлыг ярих дүр зураг уншигдаж буй.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, талууд Оюу толгойн хэлэлцээг ирэх он гарахаас өмнө дорвитой шийдвэрт хүргэх зорилт тавиад байгаа гэх.

Хамгийн сүүлд “Рио Тинто” талаас Монголын Засгийн газарт хэд хэдэн санал тавьсан. Харин үүнд Засгийн газар шууд хүлээн зөвшөөрөх хэлбэрээр хандаагүй бөгөөд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг урьтал болгоно гэж мэдэгдээд байгаа билээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ddavaa
Ddavaa
2021-11-20 12:00

Chuluug chuluu diildeggui us diildeg gej ug bii Boldtoi "nom hayaltsah" hemjeenii hun ajliin hesgiin bureldehuund he'd baigaa bol doo Yadaj l 20-in he'd ni ajliin angli heltei ve? g.m.

Бат инженер
Бат инженер
2021-11-20 17:53

Монголын т�##� мэргэжлийн хүмүүсээ хэлэлцээрт оруулах хэрэгтэй. Энэ чинь 1 намын асууд�##� бус, бүх Монголын асууд�##� шүү. МАН арай тэнэг байна даа.

Зочин
Зочин
2021-11-20 22:54

Монголд иржээ гэнэ үү? Энэ хүн чинь хужаа юмуу?

Зочин
Зочин
2021-11-21 00:39

Нямбаатарын ажлын хэсэг арай л жул, чадвар муу харагдах юм. Энэ Болдын мэддэг юм гэж ч юу байхав, хэдэн eврeй эздийнхээ хэл хий гэснийг л дамжуулна

Зочин
Зочин
2021-11-21 12:03

Хэлэлцээр амжилттай болоосой

Иргэн
Иргэн
2021-11-22 11:22

Баялагтаа эзэн Монгол

Холбоотой мэдээ

Back to top button