ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Тайванийн асуудлаас болж БНХАУ Литватай дипломат харилцаагаа бууруулав

Хятадын эрх баригчид Литва улстай тогтоосон дипломат харилцааныхаа түвшинг бууруулах шийдвэр гаргалаа. Энэ талаар БНХАУ-ын Төв телевиз мэдээлжээ.

Мэдэгдэлд Бээжин Литватай тогтоосон дипломат харилцаагаа Хэргийг түр хамаарагчийн түвшин хүртэл бууруулна. Тайванийн төлөөлөгчийн газар Литва улсад нээгдэж байгаатай холбогдуулан Хятадын Засгийн газар ийм шийдвэр гаргасан гэжээ.

Дипломат харилцааны тухай Венийн Конвенцид зааснаар Хэргийг түр хамаарагч гэдэг нь элчин сайд, элч нарын дараа гуравдугаарт ордон дипломат алба юм.

БНХАУ-ын Засгийн газраас Литвад Тайванийн төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах болсон нь Хятадын зарчим, үзэл баримтлал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж үзэж байгаа аж.

“Хятад улс үүнтэй холбогдуулан эрс дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Хятад-Литвийн дипломат харилцааг Хэргийг түр хамаарагчийн түвшинд хүртэл бууруулахаар шийдлээ” гэж Хятадын төв телевиз Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээлэв.

Хятад, Литвийн хооронд Элчин сайдын түвшний дипломат харилцааны улс төрийн үндэс устаж үгүй ​​болсныг харгалзан Литва улстай дипломат харилцаагаа бууруулахаас өөр аргагүйд хүрсэн гэж тус яамны мэдэгдэлд дурьджээ.

“Литвийн Засгийн газар үүнээс үүсэх бүх хариуцлагыг хүлээх ёстой” гэж Хятадын ГХЯ онцолсон байна.

Тайванийн төлөөлөгчийн газрыг 2021.11.18-нд Литвийн нийслэлд нээсэн юм. Дипломат статусгүй ч консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Тайванийн Тайбэйгийн төлөөлөгчийн газар гэгддэг Рига хотод ижил төстэй албыг удирддаг Эрик Хуанг түүний даргаар нь томилжээ. Литва улс ирэх оны эхээр Тайваньд мөн өөрсдийн төлөөлөгчийн газрыг нээхээр төлөвлөсөн байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button