Нийгмийн

Увс аймагт сураггүй алга болсон иргэн осгосон байдалтай олджээ

Өнгөрсөн бямба гарагт Увс аймгийн Давст суманд нэгэн иргэн сураггүй алга боллоо гэх мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, алга болсон иргэн сэтгэцийн өөрчлөлттэй байсан бөгөөд арван нэгдүгээр сарын 20-ны өдөр гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон учраас гэрийнхэн нь маргааш өдөр нь дуудлага өгсөн байна.

Аврах ангийнхан 60 орчим км газраар хайсны дүнд тухайн иргэнийг осгосон байдалтай олжээ. Тиймээс эмнэлэгт хүргэн, анхны тусламж үзүүлж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button