УЛС ТӨР

Богд Зонховын хөшөөг 13.7 тэрбумаар барихаар Хятад компаниас саналыг нь авчээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 32.5 тэрбумаар түүх, шашны соёлыг сурталчлах зорилгоор Богд зонхова хөшөөт барилга барихаар төсөвлөж, улмаар санхүүжилтийг нь зогсоохоо Засгийн газраас мэдэгдэв. Уг барилгын ажилд энэ онд ердөө 5.5 тэрбумыг төсөвлөж, 1.5 тэрбумыг нь тендер шалгаруулах журмаар зарцуулахаар төсөвлөөд байв.

Гэвч ямар ч тендер зарлагдаагүй байхад барилгын ажил нэлээд явчихсан нь анхаарал татаж буй. Улмаар 2022 оны төсөвт суулгахын тулд Барилгын хөгжлийн төвөөр 32.5 тэрбумаар баригдах дүгнэлт гаргуулсныг бид баримтаар дэлгэсэн.

Тэгвэл уг дүгнэлтэд, барилгын нийт ажлын тооцоолыг гаргахдаа метал карказан хийц бүхий 21 метр өндөртэй алтадмал Богд Зонхова хөшөөг 13.7 тэрбумаар барихаар төсөвлөж суулгажээ. Өөрөөр хэлбэл, 32.5 тэрбумын 13.7 тэрбумаар нь хөшөө барьж, үлдсэн 18.8 тэрбумыг нь барилгын ажилд зарцуулах төсөөллийг Барилгын хөгжлийн төвөөс гаргаж өгсөн аж. Дүгнэлтэд,

Богд зонхова бурхан нь дахин давтагдашгүй оюуны өмч, уран барилгын түүхэнд хамаарах бөгөөд материалын орц, норм үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа журам, үнэлгээгээр шууд үнэлэх боломжгүй байна гэж тодотгосон байна.

Тайлбар:Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд Хятад компанийг иш татсан байдал

Ингэхдээ БНХАУ-даа хүрэл цутгамал, уран барилгын хийцээрээ толгой цохьдог Jingxi toqine metal crafts компаниас ирүүлсэн саналд үндэслэсэн гэж тодотгож өгсөн байна. Уг компани нь Тайваньд 38 метр бурхны хөрөг бүхий барилга барьсан, ихэнх төслүүдээ гадагш нь хэрэгжүүлдэг, дотооддоо соён гэгээрүүлэх чиглэлд бурхны баримал олноор бүтээсэн компани байна.


Энэ агуулгаарх ӨМНӨХ КОНТЕНТ:

БАРИМТ: 32 тэрбумаар барихыг нь Ц.Амарсанаа ЗӨВШӨӨРЧ, эдгээр гишүүд төсвийн лоббиг нь хөөцөлджээ

“У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэж мэдэгдэв. Үүнийг ЭНД дарж уншина уу.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-23 09:44

Бид бүтээн байгуулл�##�тын т�##�аар мэдээлэл байхгүй байхад өмнөд хөрш Хятадын иргэд яагад мэдчихсэн ,сан�##�аа өгөөд байдаг бна аа,мэдээлэл өгдөг тагнуулуудыг мэдэх юм сан

Зочин
Зочин
2021-11-23 10:04

Эн Богдын чих нь хангиаж байгаа байх даа

Зочин
Зочин
2021-11-23 10:06

Идэж уусаар эдийн засаг нь хямарч бензины болон бусдын үнэ нэмэгдсээр

Зочин
Зочин
2021-11-23 10:58

Угаасаа Хятад хямдхан компаниар л хийлгэдийшдээ. Дундаас нь иднэ, ажилчид нь цементыг нь иднэ. Тэгээд шавар тагз барчихаад тэрбум тэрбумаар нь мөнгө зарцуулсан гээд хээв нэг сууж байхаас яахуу муу м�##�нууд

Т
Т
2021-11-23 17:25

Овоо хулгай байна. Сайн ш�##�га.

Zochin
Zochin
2021-11-24 02:25

Gol ezen ne Zandanshatar gyai yum bish uu Duurgees songogdson 2 medehgyi tusuv heleltsej yavtsad ene tuhai duulaagui geed baisan Zarig Uuruu sain shalgaad Bidniig amraagaad uguuch

ДД
ДД
2021-11-24 06:59

MANAN MANDTU GAI

Уучкаа
Уучкаа
2021-11-24 13:24

Энэ хөшөөг барилаа гээд юу өөрчлөгддөг байна аа. Монгол улсын эдийн засаг ямар байгаа билээ, монголд газар хөдлөлт, цунами гэх мэт байг�##�ийн аюулт үзэгдэл болоод байхгүй нь сайхан ч хүн амьдрахад хамгийн таагүй улс...
Хүндээ ээлгүй Монгол
Яасан ч харамс�##�тай юм бэ дээ
Болдог бол 76-гаас эхлээд бүгдийг нь �##�чих юм сан

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-11-25 00:42

Зонховын дурсг�##�ыг 33 тэрбум төгрөг улсын төсвөөс аваад 13 тэрбумаар барих байж. Ингэж 20 тэрбумыг идэх гэж төлөвлөцгөөсөн нь баттай нотлогдож байна. Ийм хэмжээгээр л иддэг байна. Засгийн газар, Улсын их хур�##� гээд бүхэл системээрээ хуйв�##�дсан байна шүү дээ. Энэнийг чинь авилгын засаг гэхгүй юү гэх юм бэ? Ямар аймшигтай болоо вэ? Цаашид яах вэ, таминь ээ? ! Авилгын ийм хуйв�##�дааныг Улсын Их хурлаар батлуулсан �##�бан туша�##�тан нарыг ямар гэм гэсгээлгүй өнгөрөөх хэрэг үү? АТГ, ЦЕГ, УЕП гээд гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд нүдээ аниад, чихээ бөглөөд, амаа жимийгээд өнгөрөх үү? Монголын олон нийт айж бэмбэгнээд сүүлээ хавчаад л өнгөрөөх үү? !

Холбоотой мэдээ

Back to top button