Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

БАРИМТ: 32 тэрбумаар барихыг нь Ц.Амарсанаа ЗӨВШӨӨРЧ, эдгээр гишүүд төсвийн лоббиг нь хөөцөлджээ

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” хөшөөний асуудал өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татав. Сошиал дүйвээн эхлэнгүүт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэж мэдэгдэв. Үүний дараа уг байгууламж баригдах Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар “Бид лоббидоогүй, мэдээгүй” гэж жиргэцгээсэн юм. Улмаар Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн засаг дарга нар уг асуудлаар мэдээлэлгүй байгаагаа уламжлав.

Тэгэхээр хэргийн жинхэнэ эзэд хэн бэ. Нэг жилийн дотор төсөвт өртөг яагаад 27 тэрбумаар өсөв. Эл дүнг яагаад Ч.Номин сайд хасалгүй батлуулав. Төсвийн лоббиг нь ямар гишүүд хийсэн бэ. Тендер яг зарлагдсан уу зэрэг асуултууд ямар ч эзэнгүй гацсан юм. Уг асуултуудад хариулт эрэв.


Асуудал 1. ТЕНДЕР ЗАРЛАГДАЖ, ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРААГҮЙ Ч АЖИЛ НЬ ЭХЭЛЖЭЭ

Засгийн газраас 2021.01.20-ны өдөр 15 дугаар тогтоол гаргаж, Төрийн худалдан авах ажиллагааны газар /ТХААГ/-аар дамжиж, тендер зарлагдах хэлбэрээр баригдах барилгуудын жагсаалтыг баталж байжээ. Уг жагсаалт дунд  нийт 5.5 тэрбумын төсөвт өртөгтэй “Богд зонхова” бурхны хөшөөнд 2021 онд 1.5 тэрбумыг зарцуулахаар тусгагдсан байна. Гэвч  ТХААГ-ын www.tender.gov.mn сайтад “Богд зонхова” бурхны хөшөөг барих тендер зарласан мэдээлэл алга байна.

Үүнийг албаны эх сурвалжуудаас баталгаажуулахад “Тендер зарлагдаагүй” гэх мэдээллийг өгцгөөв. Улмаар Соёлын сайдын багц дээрх 1.5 тэрбум төгрөг зарцуулагдаагүй учраас автомат таталт хийгдсэн аж. Гэвч уг барилгын ажил эхэлж, нэлээд явсан дүр зураг ил болсон. Тэгэхээр уг барилгын ажил хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа нь нотлогдож буй юм.


Асуудал 2. БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨСВИЙГ НЬ 27 ТЭРБУМААР НЭМЭГДЭХИЙГ ЗӨВШӨӨРЧ, ДҮГНЭЛТ ХИЙЖ ӨГЧЭЭ

Дараачийн сонин баримт нь, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” гэх 1338/202 дугаартай бичиг баримт үйлдэж, уг барилгыг 32.5 тэрбумаар баригдана гэж хүлээн зөвшөөрчээ. Уг дүгнэлтийг 2021.09.10-ны өдөр үйлдэж, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа тэргүүтэй албан тушаалтнууд гарын үсэг зурсан байна.

Эл хугацаа нь төсөв өргөн барихын өмнөх Сангийн яаман дээр “боогддог” эгзэгтэй үетэй давхцаж буй нь анхаарал татав. “Анхандаа хөшөө барихаар 5.5 тэрбум суулгуулсан ч яваандаа барилга байгууламжийн хэмжээнд томруулсан тул төсвийг нь огцом нэмэгдүүлэх шаардлага үүссэн” гэх эх сурвалжийн яриаг энд хавсаргая.


Асуудал 3. ТӨСВИЙН ЛОББИГ НЬ Г.ЗАНДАНШАТАР, Ц.АНАНДБАЗАР, Ц.ЦЭРЭНПУНЦАГ НАРЫН ШАШИНД ЭЛЭГТЭЙ ГИШҮҮД ХИЙСЭН ГЭХ ХАРДЛАГЫН МӨРӨӨР...

Уг барилгын ажлыг “Монголын бурхан шашинтны нийгэмлэг Богд зонхов” нэртэй НҮТББ-ын санаачлагаар хийж байгаа аж. Ингэхдээ тэд өөрсдийн төвийн хийж, босгох амбицтай барилгын ажлаа төрөөр хийлгэх мэргэн санаа олж, улс төрчдийг үүндээ “ашигласан” логик харагдаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээр уг асуудлаар хэд хэдэн зөвлөх уулзалт хийж, тодорхой гарц олсноор төсөвт өртгөө нэмсэн байна.

Төсөвт өртгийг нэмэх лоббиг Г.Занданшатар, Ц.Анадбазар, Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй гишүүд хийсэн гэдгийг албаны эх сурвалжууд тодотгож байна. Ц.Цэрэнпунцагийн хувьд Ш.Адьшаа гишүүнтэй хамтарч,“Монголын бурхан шашинтны нийгэмлэг” НҮТББ-ыг эзэмшдэг бөгөөд өөр хэд хэдэн шашны чиглэлийн ТББ түүн дээр бүртгэлтэй /холбоос хавсаргав/ байна. Харин Г.Занданшатар, Ц.Анандбазар нарт ямар нэгэн шашны чиглэлийн ТББ алга.

Гэхдээ Г.Занданшатарт хамаарч болох нэг логик гарч ирсэн нь, УИХ-ын харьяа байгууллага болох Монголбанканид насаараа ажилласан түүхтэй Бавлай хэмээх хүний хүүхдийн “Пи Юу Ай” ХХК “Богд Зонхова” барилга 32 тэрбумаар баригдана гэх агуулгатай дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөр гаргуулан авчээ.

Тайлбар: Барилга хөгжлийн төвийн дүгнэлтээс

Асуудал 4. “ПИ ЮУ АЙ” ХХК БА АГЕНТЛАГИЙН ДАРГА Ц.АМАРСАНААГИЙН ТОМ ТОЛГОЙТ ГАРЫН ҮСЭГ ЮУ ӨГҮҮЛЭВ

Дээр дурдагдсан “Пи Юу Ай” ХХК нь дата бүртгэл дээр Бавлайн Баттулга гэх иргэний нэр дээр бүртгэлтэй. Анагаахын чиглэлийн нэг тендерт оролцож байсан түүхтэй компани байна. Харин Бавлай овогтой Түмэндэлгэр гэх Голомт банканд хувьцаа эзэмшдэг, хувийн хэд хэдэн компанитай нэгэн иргэн байгаа бол ХААН банканд томоохон албан тушаалыг түүний нэг эмэгтэй дүү хашдаг илрэц бас олдов. “Пи Юу Ай” ХХК-ийг Б.Баттулгатай хамт Бавлайн Батдэлгэр эзэмшдэг бол түүний нэг компани нь Б.Түмэндэлгэрийн ББСБ-тай нэг хаяган дээр байна. Тэгэхээр банкны салбарт ажилласан арвин үүх түүхтэй, банк бус, хоршооны чиглэлийн бизнест гаршсан ах дүүсийн нэгдэл “Пи Юу Ай” ХХК-ийн ард харагдаж буй юм. Эл компани “Богд зонхава” барилгын зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч гэсэн тодотголтой байна.

Тайлбар: Пи Юу Ай” ХХК-ийн дата мэдээлэл

Харин өмнөх жилээсээ бүтэн 27 тэрбумаар өсөх дүгнэлтийг “ОК” хэмээн гарын зурсан хүн нь Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа. Олон нийт Ц.Амарсанааг ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан зээл авч, Ерөнхий сайдаас ажлаас чөлөөлөх чиглэл хүртэл өгөөд байхад албандаа хэвээр үлдсэн нэгэн гэдгээр нь мэднэ. Барилгын зураг төсөлтэй холбоотой бүхий л чухал баримтан дээр “мутраа хайрладаг” эл эрхмийг Ц.Даваасүрэн гишүүний хүн гэдэг бөгөөд тэд нэг нутгийнх гэдэг утгаараа томилгоонд нь дэмжлэг үзүүлдэг байна.

Тайлбар: Дүгнэлт дэх тоон дүн ба гарын үсэг

Асуудал 5. 32 ТЭРБУМЫН ДҮГНЭЛТЭД ХЯТАД КОМПАНИЙН НЭР ОРЖ ИРЖЭЭ

Дээрх сүлжээсүүдийг харахад, шашинд элэгтэй хэдэн УИХ-ын гишүүд нэгдэж, Богд зонховын хөшөө барих хүсэлтэй нэг ТББ-ын мөрөөдлийг биелүүлэхийн тулд 32 тэрбумын төсвийн лобби хийсэн. Үүнд, банкны угшилтай ах дүүсийн хүчтэй нэгдэл бүхий монгол компани нэрлэгдэж, Барилгын хөгжлийн төвийн Ц.Амарсанаагийн гарын үсгээр 32 тэрбум баталгаажсан дүр зураг харагдаж буй.

Мөн энд Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлт дээр “Jiangxi ToQine Crafts компаниас ирүүлсэн үнийн саналыг Монгол банкны тухайн өдрийн валютын ханшид үндэслэн, төсөвт тусган тооцсон” гэж онцолсон нь анхаарал татав. Үнийн саналаа Хятадын гар урлал, хөшөө баримлын чиглэлээр ажилладаг компанид хандан авсан байж болох.

Нөгөө талд уг барилгыг төсвөөс нэг ч төгрөг авалгүй, нэлээд их явуулж, гаднаа ямар ч хаяг хадаагүй нь эрхгүй анхаарах асуудал юм. Газрынх нь захирамж нь бүр 2014 онд гарсан нь их эртнээс хэсэг хүмүүсийн тархинд Богд зонховын хөшөө барих санаа явсаар, ковидын ид цутармаг үеэр төсөвт сэм шургуулсан нь энэ гэлтэй. Сэм шургууллаа гэхэд Соёлын сайд Ч.Номин энэ зардлыг харалгүй өнгөрсөн гэвэл түүн шиг худал логик үгүй билээ. Эл ажил ирэх жилийн хийх томоохон төслүүдийн бараг хамгийн өндөр дүнтэйд нь орохоор байхад салбарын сайд яагаад нягтлаагүй вэ гэдэг асуулт эндээс үүсч байна.

Бид энэ агуулгаар зөвхөн дата холбоос, логик, мэдээлэл уншуулахыг л зорив. Дүгнэлтийг уншигч та хийх юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
56 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-22 08:39

Маш сайн суд�##�сан байна баяр хүргэе. Чоно борооноор гэдэг байхаа. Ийм новшнуудад зохих ялыг нь өгч �######�уул. Үндсэн хууль зөрчсөн маргаан үүсгэхэд болохоор байна.

Зар
Зар
2021-11-22 08:39

Төрийн гурван өндөрлөг наад тэнэгүүдээ захирч чадахгүй бол чаддагт нь суудлаа өгөөчээ.

Гэрлээ
Гэрлээ
2021-11-22 08:54

Amarsanaa qej archaaqvi hulqaichiiq huuj qarqamaar bn

Соёлоо
Соёлоо
2021-11-22 08:55

Номин мэдэлгүи дээрээс юэ гэснииг дуугүи л дагана.

Зочин
Зочин
2021-11-22 09:06

Нөгөөө дуулиан болоод байсан бурханыихөшөөний эзэд үү

МАН хөшөөгөө болиоч
МАН хөшөөгөө болиоч
2021-11-22 09:07

МАН хөшөөнд төсөв зарцуулахаа болиоч. ХЭНД ч хэрэггүй хөшөө барихын оронд АЖИЛГҮЙ ИРГЭДДЭЭ үйлдвэр барьж өгөөч. МАН д ухаантай улс төрч �##�га. ЦААНА чинь адаглаад түлэнхийн эмнэлэгээ барьж чадахгүй байгаа шүү.

Төртөмөр
Төртөмөр
2021-11-22 09:08

Цэрэнпунцаг юм уу

Энхнаран
Энхнаран
2021-11-22 09:14

Манай томчууд ТОМ л хөшөө хийх юм даа

Сумъяасүрэн
Сумъяасүрэн
2021-11-22 09:16

Эднийг бодохоос дургүй хүрэх юм яаж ийм байдаг байна аа
Эдийн засгийн хямр�##�тай үед бат�##�сөн төёөвийг нь л харчих

Пунцагын дүү
Пунцагын дүү
2021-11-22 09:18

Энхийницагт тунхын хөшөө та нар юундаа уурлаад байгаан

Идэрмөнх
Идэрмөнх
2021-11-22 09:19

Луувангаа иднэ үү
Лаагаа хөхнө үү пад байхгүй

Зочин
Зочин
2021-11-22 09:20

Босгох нь зөв. 34 тэрбум бага мөнгө ш дээ. Сайхан хөшөө босгоорой.

Дамдингавъяа
Дамдингавъяа
2021-11-22 09:21

Ананд базар том найзуудтай юм тиймдээ ч хүүхэн хүчиндчихээд шоронд ордоггүй байх

Зочин
Зочин
2021-11-22 09:29

төрөөс гарах мөнгийг нь болиулаад ухаантай даа манай бизнесмен гишүүн Анандбазар Цэрэнпунцаг нар хөрөнгөө гаргаад бариулчих

Sunee
Sunee
2021-11-22 09:29

Emneleg surguuli barih gej ingedegch boloosoi ooroo bolj bwal boloo gesen ym shig naad burhangvi chini boloh l bolno

Урсаа
Урсаа
2021-11-22 09:33

Худ�##�ч хүнд бараг 10 сургууль барих дүнгээр нэг л хөшөө иргэдэд ямар ч хэрэг болох юм харагдахгүй юм хүүхдийн ирээдүй хичээлийн хоцрогдол интэр замыраагаа �##�длаа

Zochin
Zochin
2021-11-22 09:36

Mongol ornii hursun urgasan Mongol nogoo idmeer bna Nogoon hulemj hadgalah zoori, yadahdaa uut savnii yildver ch bilee bariach ee Zandanshatar gej hyn yu hiigeed baina aa. Muu yumand ih holbogdoj baih yum

Зочин
Зочин
2021-11-22 09:40

Hanj tsaddaggui lalruud hediig ni awna tohirson boldoo

Зочин
Зочин
2021-11-22 09:40

Нүгэл их үйлдсэн юм байлгүй.Нүглээ төсвийн мөнгөөр наминчлах гэж дээ

Зочин
Зочин
2021-11-22 09:40

Амарсанаа гэдэг нь хаанахын юун мулгуу вэ

Зочин
Зочин
2021-11-22 09:41

Тэнэгүүд юмуу мөнгө юмуу Зогсооёоо

Suman
Suman
2021-11-22 09:51

Ochood tegeed eserguutseed jagsaach m#lnuudaa iim tom luivriig harsaar medseer baij hudlaa socialaar hutsaldahaa bolino uu boditoi temtseed jagsaj ene luivriig huchingui bolguulya!

Ганболд
Ганболд
2021-11-22 09:57

Тендер зарлав�##� Монголчууд ч гэсэн барьж чадна ш дээ. Яагаад хятад компаниар бариулдаг байна аа

Зочин
Зочин
2021-11-22 09:59

Нүглээ наминчлах зардлыг нь төсвөөс гаргах нь дээ.

Зочин
Зочин
2021-11-22 10:35

Шадар сайд Амарсайхан ах нь Н�##�айх дүүрэгт лам хужаа дагаад д�##�дагнаад байгаа лам

Зочин
Зочин
2021-11-22 10:36

Хөшөө бурхан гэж асар их мөнгө иддэг улсууд даанч хөөрхии....

Зочин
Зочин
2021-11-22 10:36

Ene Ulsuud Mongol torig hojuulj mandan badraah durgyi Heden shabar shuteed l yab gej boddog yum baihdaa!!!!!!

Зөв
Зөв
2021-11-22 10:45

Анандбазарын атганд оржээ.баахан хүмүүс өргөөд цуглуулаад бензин т�##�он тараагаад учиртай л байж .

Хөвсгөлийн иргэн
Хөвсгөлийн иргэн
2021-11-22 10:47

Амарсанаа бол авлигачин. Энэ байтугай юм гарна. 10 хувийн авлиныг нь авч өгдөг з�##�уу. Сэтгүүлч Даваасүрэнгийн хүн гэж зөв бичжээ

Зочин
Зочин
2021-11-22 11:15

Идэх ийн дон тусчихсан юм бол идэж уусан өөрсдийнхөө мөнгөөр босго

Зочин
Зочин
2021-11-22 11:30

Iim asuudal gargaad bgaa humuustee hariutslaga tootsoj turuus holduulmaar yumaa baahan shuugiad l tag bolchihiin ene erunkhii said er yamar uchirtai hun be

Зочин
Зочин
2021-11-22 11:31

Олон түмний сэтгэл зүйд дөрөөлж анхаарлаас гадуур мөнгө олох боломжит арга.Нэг сумаар 2 биш 3 туулай ононо.

Zochin
Zochin
2021-11-22 12:05

Mungu zavshij,ideh arga yum daa iim argaar mun ch idtsgeesen dee idseer l bh yum

Зочин
Зочин
2021-11-22 12:47

Төрөөс төрсөн тэрбумтангууд. Ийм аргаар л баяждаг бх даа.

Зочин
Зочин
2021-11-22 13:38

Yaasan setgelgui nobshnuuud be hanaj tsahadaa medehgui heden terbumaar ni hubaaj ideh yumaa . Ene humuuusd arga hemjee abdag ymr neg gazar bdaggui yumuu delhiiiid

Зочин
Зочин
2021-11-22 14:04

Арай дэндэнээ. Энэ гишүүдээ эргүүлэн татаач ээ

ҮНЭН
ҮНЭН
2021-11-22 14:09

ДАНДАА ХУЛГАЙЧ НАР ЭНД ЦУГЛАЖ

Зочин
Зочин
2021-11-22 14:24

Хөшөө босгохоор улс орон хөгждөг болсон цаг болой

Зочин
Зочин
2021-11-22 15:52

Болиочээ яасан идэж ууж ханадаггүй шун�##�ын новшнуудаа Чойжилсүрэн гэж Улаанбаатарыг шавар амбаар аар шамбаар�##�дуулчихсан Анандбазар нь хот дотороо бензин колонкоор дүүргэчихсэн Зандан шатар нь ширээний ард суусан бах бүгд Монголчуудаа шулж амьдарч бгаа хулгайчууд

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-11-22 16:40

Үндсэн хуульд өөрчлөлт хийж авилгын засаг Үндсэн хуулийн хамга�##��##�ттай болж авсны нэг нут�##�гаа гарч ирж байна. Үндсэн хуулиа хамга�##�ж чаддаггүй ард түмэн бид ингэж үйлээ эдлэхээс яах вэ. Өөрийн хийсэн өөрт өөд шидсэн чулуу толгойд хойно. Авилгын засагт одоо хүртэл итгэсээр байна. Шашинд элэгтэй гишүүд гэж ч байх шиг. Шашинд элэгтэй юм уу, мөнгөнд элэгтэй юм болов уу гээд нэг бодчих ухаангүй бид нарыг яана даа!

Setgvvlch
Setgvvlch
2021-11-22 18:40

Good job ????????

Иргэн
Иргэн
2021-11-22 18:41

Тангарагаа зөрчсөн эдгээр гишүүдийг эргүүлэн татах асуудлыг тавих хэрэгтэй байна.

Үл таалагч-1
Үл таалагч-1
2021-11-22 21:05

Луйварчдын бүлэглэл ингэж л хамсаж иддэг нь илэрлээ. Ай хөөрхий төрийг идэх түшмэл дотроосоо гэж үнэн юм бна.

zochin
zochin
2021-11-22 21:58

Barilgiin hugjliin tuv magadlaliin dugnelteer 32 terbum nemsen bsan. dugnelt garaagui bhad sangiin yaam tusuvt tusgah bolomjgui. tmees barilgiin hugjliin tuvuus ni ehleed shalgah heregtei

Naarah
Naarah
2021-11-23 08:23

Ene Amarsanaa gj alban tushaal deeree uldej chadaad bgaa nohriig buulgamaar bnaa!!!

Зочин
Зочин
2021-11-23 08:28

МАН-ы тэнэн нохойнууд �######�цгаа. Та нар энэ улсыг 100 аас 96 жилд нь удирдсөн шүү. Ийм хулгайчууд төрд байгаа учир бид ингэж амьдарч байна. Өшөө 110 ш ийм төсөв нь нэмэгдсэн обьект байна гэж МАНгар Тогтохсүрэн хэлсэн. МУ Хаа сайгүй сүм хийд мухар сүсэгт баригдсөн Б�##�ба Төвд Неп�##� шиг л болж. Хөгжил ч адил

Дүн
Дүн
2021-11-23 09:08

Энд нэр дурдагдсан бүх хүмүүс х�##�уун төмсөнд хахаж үхээсэй. Үр удам нь тасраасай. Муу хогийн новшнууд.

059
059
2021-11-23 09:47

Khushuu barikhiig demjeed bui nukhud...uursdiinkhuu khurungunuus khandivlaad ekhelchikhsen khushuug ni duusgaa... Mongolchuudad tumur khushuu bus emneleg surguuli tsetserleg kheregtei...khushuu l bish shuu...ene khushuug barikh geed zutgesen nukhud bugd l mungutei khumuus bna sh dee...buyan khiij khushuuguu uursduu baritsgaa...nugel chini nimgerne...buayn sanaj khushuu barikh gej bgaa bol buzar sanaa buu uvurlu...nugelee ard tumnii khalaasnaas gargasan munguur khaakh khereggui sh dee...

Сонгогч
Сонгогч
2021-11-23 11:30

Ийм хув�##�зуудыг сонгохоо болич...

zochin
zochin
2021-11-23 13:08

Энэ Цэрэнпунцаг гэж хүн уул уурхай, их мөнгөний асууд�##�д байнга нэр нь холбогдож явах юмаа. Монголчуудыг хятад спиртээр хордуулж хэдэн үеээрээ идэх их хэмжээний ашиг олж байж яасан ч барагдадгүй шун�##�тай хүн бэ.

Холбоотой мэдээ

Back to top button