Улс төрийн мэдээ

З.Мэндсайхан: Рио Тинто ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдлээ. Ямар үе шаттайгаар авч ирэх дээрээ ажиллана

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Оюутолгой 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ. Ямар хуваарийн дагуу яаж олгох дээр Сангийн сайд З.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж буй юм байна. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Рио Тинто болон Оюутолгой компаниас захидал ирснийг харуулъя. Нууцлаллын зэрэглэлтэй захидал тул гол утгыг нь яръя. Оюутолгой компанийн үйл ажиллагааг дэмжиж, хоёр талын хувь нийлүүлэгчдээс хувь өгөөжийг өгөхөөр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаадаа талархаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио Тинто группийн гүйцэтгэх захиралын уулзалтаар ногдол ашиг өгөхөөр хоёр тал харилцан тохиролцсон. Энэ талаар бататгасан. Үүний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгойгоос 3 их наядын ногдол ашгийг төсвийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Рио Тинто, Оюу толгойгоос төлөвлөгөө гаргасан ажиллаж байна. Төлөвлөсөн ногдол ашиг 2027 онд төвлөрүүлэх татваруудаас тусдаа дүн юм. Үүнийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. Удахгүй ажлын хэсэгт мэдээлэл өгнө гэх утгатай захиа ирсэн.

Иргэдийн дунд нэг асуулт байсан. Рио Тинто групптэй ногдол ашиг авахаар харилцан тохирсон юм уу. Албан баримт бичиг байна уу гэх эргэлзээ үүсээд байсан. Үүнд албан ёсоор хариу ирлээ. Одоо бидэнд ямар үе шаттайгаар ногдол ашиг авч ирэх вэ гэдэг төлөвлөгөө дээрээ сууж, ажиллах үлдлээ" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button