Гадаад мэдээДЭЛХИЙ

Антонио Гутерриш: Чулуужмал түлш дээр тулгуурлах нь эдийн засаг, аюулгүй байдлын зардал дагуулдаг

НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн конвецийн талуудын 31 дэх бага хурал (COP31) Туркийн Анталяа хотод зохион байгуулагдаж байна. Тус хурал дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхий нийт чулуужмал түлшнээс хамааралтай байдлыг шүүмжилж, компаниуд олон тэрбум ам.долларын ашиг олж байхад гэр бүлүүд болон засгийн газрууд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна гэжээ.

Энэ жилийн сүүлээр бүрэн эрх хугацаа нь дуусах Гутерриш “Чулуужмал түлш нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг өдөөгч хүчин зүйл биш юм. Ойрх Дорнод дахь хямрал харуулснаар чулуужмал түлшнээс хамааралтай байх нь эдийн засаг болон аюулгүй байдлын хувьд маш өндөр зардал дагуулдаг” гэсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ “Айл өрхүүд, бизнесүүд болон засгийн газрууд энэ бүхний хохирлыг амсаж байна. Гэвч газрын тосны есөн компани гуравхан сарын дотор 95 тэрбум ам.долларын ашиг оллоо. Өдөрт нэг тэрбум ам.долларын ашиг олсон” хэмээжээ. Ираны дайн эхэлснээс хойш “Exxon Mobil”, “Chevron Corp”, “Shell” зэрэг газрын тосны компаниуд өндөр ашигтай ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button