Улс төрийн мэдээ

Хөгжлийн банкны 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад нийт 93.8 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бодитоор төлөгдсөн болохыг Хөгжлийн банкнаас мэдээлсэн байна.

"Хөгжлийн банк" нэр бүхий 12 зээлийн чанаргүй активыг төлүүлэхээр Авлигатай тэмцэх газартай 2026 оны хоёрдугаар улирлаас хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Энсада истерн” ХХК, “Шанх майнинг” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Зэст өндөр” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Мондулаан трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс гурилын үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт, 23 үл хөдлөх хөрөнгө, 1 газар, 2 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг барьцаа хөрөнгийг Хөгжлийн банкны өмчлөл, бүртгэлд шилжүүлэн авчээ.

Дээрхээс гадна Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр муу зээлдэгч “НВЦ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл өр төлбөр болох 43,1 тэрбум төгрөгийг барагдуулах ажиллагааны хүрээнд 13 үл хөдлөх хөрөнгө, 2 ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 38.8 тэрбум төгрөгөөр тооцож 4.3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тохиролцсон байна. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button