НИЙГЭМНийгэм мэдээ

“Гурвантэс XXXV” төслийн хий олборлолт 11 хувиар өсөж шинэ дээд амжилт тогтоолоо

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TMK Energy” компанийн “Гурвантэс XXXV” төслийн туршилтын цооногуудын хийн олборлолт аравдугаар сард шинэ дээд түвшинд хүрлээ. Өдрийн дундаж хий олборлолт өмнөх сараас 11 орчим хувиар өсөж, 971 шоо метр болсон байна.

Шинэ цооног ашиглалтад оруулах, одоогийн цооногуудыг шинэчлэх ажлын үр дүн гарч эхлэхээс өмнө энэхүү өсөлт тохиосныг онцолж буй. Тус компани LF-08 шинэ цооногийн өрөмдлөг болон гурван цооногоо шинэчлэн тоноглох ажлыг 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байна.

Ингэснээр LF-08 цооногоос 12 дугаар сарын дундуур хий олборлож эхлэх хуваарьтай байгаа аж. Харин ойролцоох LF-02 цооногийг туршилтын зорилгоор түр зогсоох тул 11 дүгээр сарын нийт олборлолт буурч болзошгүйг анхаарууллаа. Мөн Ашигт малтмал, газрын тосны газар нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төслийн хийн нээлтийн мэдэгдлийг хүлээн авч баталгаажуулсан нь хайгуулын шатнаас ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжих үйл явцыг урагшлуулах боломж бүрдүүлснийг тодотгосон.

Харин “Дашваанжил” групптэй хамтран хэрэгжүүлэх хийнээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх туршилтын төслийн хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг 2027 оны эхний улирал хүртэл түр хойшлуулсан байна. Шинэ цооногуудын олборлолтыг баталгаажуулсны дараа хийн хөдөлгүүрийн хүчин чадлыг тохируулан сонгохоо мэдээллээ. Тус компанийн хувьцааны ханш лхагва гарагийн арилжаа нээхэд өөрчлөлтгүй 0.095 австрали доллар байна. Энэ он гарсаар нийт 13.6 хувиар буурсан хөдөлгөөнтэй байгаа юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button