Олимпын медальтнууд Завхан аймгийн ахлах ангийн сурагчидтай уулзлаа
"Спортын алдартан – Бидний бахархал" сэдэвт уулзалт Завхан аймгийн УГЗ Л. Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, "Бээжин 2008" Олимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон "Рио-2016" олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нар хүндэт зочноор уригдан оролцжээ.
Уулзалтад Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 600 гаруй сурагч хамрагдсан байна. Энэ үеэр олимпын медальтнууд өөрсдийн спортын замнал, амжилтад хүрсэн түүх, бэрхшээлийг хэрхэн даван туулсан туршлагаасаа хүүхэд багачуудтай хуваалцаж, тэдний сонирхсон асуултад хариулан халуун дотно яриа өрнүүллээ.
Олимпын наадмын медальтнууд өсвөр үеийнхэнд спортын үнэ цэнийг таниулах, тэсвэр хатуужил, зорилготой байх урам зориг өгсөн энэхүү уулзалтад оролцсон нийт сурагчдадаа сурлага, спортын өндөр амжилт хүслээ.
Б.САНАА
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.