СпортСПОРТ

Олимпизм орон нутагт: Завхан аймгийн спортын секц, дугуйлантай танилцлаа

Монголын үндэсний олимпын хорооны төлөөлөл Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн Олимпын зөвлөл, Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн орон нутгийн спортын хөгжил, олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр волейболын дасгалжуулагч Г.Ганцэцэг, чөлөөт бөхийн дасгалжуулагч Г.Ишдорж нар секц, дугуйлангийнхаа үйл ажиллагаа, тамирчдын амжилт, бэлтгэл сургуулилалт болон цаашдын зорилго, зорилтоо танилцуулсан байна. Орон нутгийн спортын секц, дугуйлангийн үйл ажиллагааг дэмжих, дасгалжуулагчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, хүүхэд, залуучуудын спортоор хичээллэх боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь олимпын хөдөлгөөнийг орон нутагт өргөжүүлэх чухал ажил болж буй юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button