УЛС ТӨР

АТҮТ-д нэгжлэг хийж, Богд Зонховын дуулианыг намжаав уу

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” хөшөөний асуудал өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татав. Сошиал дүйвээн эхлэнгүүт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэж мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр эл сэдэв үргэлжилж, хэргийн эздийг хайх эрэл үргэлжилж, уг төслийг оруулж ирж, батлуулсан нөхөд ч ил болов. Улс төрийн хүрээнийхэн, дээрх төсөлд хамаарал бүхий этгээдүүд ихэд сандрав.

АТГ-аас Авто тээврийн Үндэсний төвийн салбарт өчигдөр орой нэгжлэг хийж, эд дууланыг намжаав. Эх сурвалжийн мэдээллээр тус төвөөс авлига авсан гэх жижиг жараахайнуудыг шалгаж, нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар энэ талаараа өнөөдөр АТГ-аас мэдээлэл өгөх сураг дуулдав. Олон нийтийн зүгээс үүнийг Богд зонховын хөшөөг анхаарлаас холдуулах ажиллагаа гэж хардаж буй юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-23 21:31

бүр юм нь жүжиг болчихсон хаашаа янзын улс вэ ????

Back to top button