НИЙГЭМ

БХТ зөвшөөрөл олгохоос өмнө “Богд Зонхов”-ын барилгын ажлыг эхлүүлсэн байжээ

2021 оны төсөвт анх 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхов” хөшөөний асуудал олны анхаарлыг татаад байгаа билээ.

Асуудал намжсан ч нэг жилийн дотор төсөвт өртөг 27 тэрбумаар өсч, эл дүнг Ч.Номин сайд хасалгүй батлуулсан нь яах ч аргагүй анхаарах өнцөг. “Богд Зонхов”-ын хөшөөг 32 тэрбумаар барихыг зөвшөөрсөн, Барилгын хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа “Zarig.mn” сайтад тайлбар хийлээ.

Тэрбээр “Богд Зонхов”-ын цогцолборын ерөнхий захиалагч нь Соёлын яам, Бурхан шашинтны нийгэмлэг, “Богд Зонхов” төв. Эл цогцолборын зургийг 2021 онд зурсан. 2021 оны тавдугаар сард архитектур төлөвлөлтийн даалгавар нь гарсан. Үүний дагуу скиз зургийг нь батласан. Дараа нь хангагч байгууллагуудаас техникийн нөхцөл нь гарсан. Зураг төслийг нь магадлах ажлыг манай төв хариуцсан. Дөрвөн давхар барилгын төсөвт өртөг нь 13 тэрбум төгрөг. Энэ зөвхөн барилгынх нь төсөв. Гадна тохижилт, тоног төхөөрөмж зэрэг бусад зардлын төсөв нь 18 тэрбум төгрөг. Урлагийн бүтээл тул манай төв магадлах боломжгүй. Барилга нь 18, хөшөө нь 13 тэрбум төгрөгийн төсөв тусгасан.  

“Богд Зонхов”-той холбоотой ямар нэгэн зураг төсөв өмнө нь гарч байгаагүй. 5.5 тэрбум төгрөгийн талаар манайд ямар нэгэн хамаарал байхгүй. Манай зүгээс 5.5 тэрбум төгрөг гараагүй. “Богд зонхов”-ын төсөв, одоо ямар компани барьж буйг манайх мэдэхгүй.

Барилгын ажлын зөвшөөрөл авахад манай магадлалын дүгнэлтийг үндэслэдэг. Манайх 2021 оны есдүгээр сарын 10-нд “Богд Зонхов”-д магадлалын дүгнэлт гаргасан. Энэ талаар холбогдох байгууллагаас нь тодруулаарай” гэв.

Түүний тайлбараас харахад, Барилгын хөгжлийн төв “Богд Зонхов”-ыг барих зөвшөөрлийг энэ оны есдүгээр сард гаргаж. Гэтэл тэднийг зөвшөөрөл олгохоос өмнө зураг төслөө батлаад, барилгын ажлаа аль хэдийнэ эхлүүлчихсэн байсан гэсэн үг.

Бид энэ асуудлаар БАРИМТ: 32 тэрбумаар барихыг нь Ц.Амарсанаа ЗӨВШӨӨРЧ, эдгээр гишүүд төсвийн лоббиг нь хөөцөлджээ гэсэн гарчигтай коттент өмнө нь хийснийг ЭНД дарж уншина уу

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

  1. АТГ гэж байгаад хэрэг байна уу.Лувар ил цагаандаа гарч байхад жижиг сажиг зүйлээр хөөцөлдөөд том дарга нарын хэрэг олон жил сунжирсаар замарч байна.Гацууртын Чинбат ямарч чадваргүй охиноо сайд болгох тэрбумын авилга өгсөн гэж яригддаг юм билээ.Одоо түүнийгээ хэд нуг####ж олж авахигэж улайрч байгаа юм бишүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button