УРЛАГ

Дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээнэ

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг дуурсгаж яваа алтан баритон Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Ардын жүжигчин цол олгохоор болжээ.

Монголын сонгодог урлагийг дэлхийн томоохон тайзнаа тамгалж яваа тэрбээр СУИС-ийг Гавьяат Жүжигчин Ц. Ерөө багшийн удирдлагад 2009 онд төгссөн.

2009 оноос Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхлүүлж, энэ жил дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан юм.

2011 он: П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын XIV уралдаан /Санкт-Петербург, ОХУ/, II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал

2012 он: Плачидо Домингогийн ОУ-ын дуурийн дуучдын уралдаан /Бээжин, БНХАУ/, I байр

2013 он: Франциско Винасын нэрэмжит 50 дахь ОУ-ын уралдаан /Барселон, Испани/, II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин мөн «Associacio d’Amics de l’Opera deSebadell»-ийн тусгай шагнал

2015 он: «BBC Cardiff Singer of the World» тэмцээн, үзэгчдийн нэрэмжит шагнал

2016 он: «Seoul International Music Competition»-д III байрыг тус тус эзэлсэн.

25 насандаа Гавьяат жүжигчин болсон Э.Амартүвшин ийнхүү Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button