Нийгмийн

ДАТА: Г.Сайханбаяр сайд 471 саяыг төслийн ХУВЦАС ЖИГДРЭЛТЭД үржээ

Энэ оны гуравдугаар сард Засгийн газар ээлжитээр хуралдах үед “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталсан. 2021 ондоо багтаж 18-35 насны 5000 залуусыг бэлтгэж, хөдөлмөрт зуучилна хэмээсэн юм. Үүнийхээ дагуу 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг зөвхөн энэ жил төсөвлүүлсэн.


Уг төсөл эхэлснээс хойш арваад хөтөлбөр хэрэгжиж буй. Харин үүнд зарцуулах татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зүй зохистой зарцуулж буйг манай сайт онцоллоо.

Энэ сард Батлан Хамгаалах Яам 305 сая орчим төгрөгийг Сангийн яамнаас санхүүжилт болгон авсан. Харин энэ мөнгийг Батлан хамгаалах салбарынхаа хөгжил дэвшилд зарцуулсан утга шилэн дансны мэдээлэлд байхгүй бөгөөд аравдугаар сарын төсвөөс давсан мөнгө буюу 471,050,000 төгрөгийг "Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийн гутал, хувцсанд зарлагадсан байгаа юм.

Энэ мөнгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр арай л гамгүй, бодлогогүй зарцуулчхаа юу даа гэмээр. Цар тахлын хүнд цаг үед улс даяар кодидын хуулийг мөрдөж буй. Эл хуульд төсвийн мөнгийг хэмнэж танаж болох зардлыг тэвчих хэмээн тусгасан байдаг. Харин Г.Сайханбаяр сайдын энэхүү төсөлд зарлагадаж буй хөрөнгө нь хувцас жигдрэл, хангамжид ихээхэн мөнгийг зарцуулж, ковидын үед баримтлах хуулийг зөрчсөн нь харагдаад буй.


Батлан Хамгаалах Яамны аравдугаар сарын шилэн дансны хөтлөлтийг баримт болгон хавсаргав.

Ташрамд, Г.Сайханбаяр сайдын шилэн дансаа хөтөлж буй байдлыг дүгнэвэл цаг хугацаанд нь зарцуулалт, санхүүжилтийн мэдээллээ оруулдаг. Гэвч зарим тохиолдолд "Шийдвэрийн хуулбар” буюу зарцуулалтыг яг ямар дансанд хийсэн, ямар зорилгоор төсвөөс зарлага гаргасан зэрэг нэмэлт мэдээллийг хавсаргадаггүй тохиол бий.


Өмнөх контент:

БАРИМТ: Г.Сайханбаяр сайд 250 гаруй сая төгрөгийг төслөөр халхавчилж хүнсэнд үржээ дата мэдээллийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-30 12:56

zaluuchuudiig hudulmurt beltgehed yaltch ugui hudulmur hamgaalliig sahih yostoi. huulia sain unshaad daraa n bichij bai. Magadgui hen negen huuhed beltgegdej baih uyedee sanamsarguigeer aldaa gargaad hul garaa avsan bol yah bsan yum. bi tsergiin hun bishee tegehdee hudulmur hamgaalal gej yu bdgiig gadarlahtaigaa tseregt huugee yavuulsan aav bna.

Зочин
Зочин
2021-11-30 15:19

Хүрэлсүхийн �######� долоогчид бүгд адилхан байх юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button