Нийгмийн

Мал хариулж яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газарт тус сумын харьяат иргэн М явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 21:59 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /40 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:52 цагт тус багийн “Зүүн бүрх” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 1 км/-аас эсэн мэнд олжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button