УЛС ТӨР

“3АНГИАГҮЙ НАМТАР”: Улс төрийн МАЦАГТАН

EGUUR.MN сайт УИХ-д сууж буй гишүүдийн “Зангиагүй намтар”-ыг өгүүлэх контентынхоо тав дахь дугаарыг уншигчдадаа хүргэж байна. Өмнөх дугаарууддаа Ц.Анандбазар, А.Адъяасүрэн, Г.Амартүвшин, С.Амарсайхан нарын гишүүдийн тухай онцлон хүргэж байсан бол энэ удаад П.Анужин гишүүний “Зангиагүй намтар”-ыг хүргэж байна.

Хувь намтрын хувьд: 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984-1994 Нийслэлийн 13 дугаар дунд сургуулийг төгсөөд 1994-2000 оны хооронд МУИС-ын Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн. 2004 онд Япон Улсын Сока их сургууль, олон улсын эрх зүйч, магистраар төгссөн. Харин 2004-2010 оны хооронд Япон Улсын “Сефти технологи” компанийн эрх зүйчээс ажлын гараагаа эхэлж байсан бол 2010 оноос “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл, 2011 оноос “100 чухал сэдэв”, 2016 оноос “МонГал товчоон” төсөл, 2019 онд “70/76” ТВ контентыг тус тус санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байв. 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон намтартай. Эрх зүйч мэргэжилтэй эмэгтэй сургуулиа төгссөн цагаас сэтгүүл зүйн салбарт ажилласан намтартай.

-“МОНГОЛ ТУЛГАТНЫ ЗУУН ЭРХЭМ”-ЭЭР ОЛНЫ ТАНИЛ БОЛОХ ТАКТИК ХИЙГЭЭД УЛСТӨРД ОРЖ ИРЭХ БЭЛТГЭЛ-

П.Анужин “Монгол тулгатны зуун эрхэм” гэх нэвтрүүлэг санаачилж, продюсерлэж, хөтлөх болсноороо анх олны анхаарлын төвд орж ирж байсан билээ. Түүнийг мөнгөтэй, компанитай хүнийг нөхрөөрөө сонгож эл нэвтрүүлгээ ивээн тэтгүүлэн гаргуулах болсон гэх хэл амд өртөж байв. Тодруулбал, нөхөр А.Эрдэнэбаттайгаа арван жилийн нэг ангид сурч байхдаа үерхэж байгаагүй ч, төгссөнөөсөө хойш 13 жилийн дараа эргэн уулзаж гэр бүл болсон гэдэг.

Гэвч тэрбээр энэ тухай үгүйсгэж “Нил байсан орчлонгийн өнгийг гэгээ татуулж өнгөтэй болгон, намайг эх хүн болгосон нөхөр маань миний хамгийн эрхэм, хайртай хүн байлгүй яахав ээ. Хайрыг хэмжиж болдог юм уу” хэмээн хүртэл ярьсан удаатай. Хань А.Эрдэнэбатынх нь хувьд хувийн бизнес эрхэлдэг ч НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад буусан билээ. Нэг хэсэг төрийн томчуулын гадаад дотоодын уулзалтад байнга дагаж явдаг байсан билээ.

-УИХ-ЫН СОНГУУЛЬД ӨВДӨГ ШОРООДСОН-

Хуулийн чиглэлээр сурч мастер хамгаалсан эмэгтэй мэргэжлээрээ ажиллалгүй, тэс хөндлөн сэтгүүлч мэргэжлээр ажиллаж эфирт гарах болсон шалтгаан нь улстөр. Том нэвтрүүлэг хөтөлж, олонд танигдах нь мэдээж чухал байв. Ингээд 2010-аад онд түүнийг улстөрд орж ирнэ гэх хэмээн шуум дэгдэж байв. 2012 онд улстөрд орох сонирхолтой байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр “миний дотоод сэтгэлд сонгуульд нэрээ дэвшүүлэх бодол хормын төдий төрж байсангүй” хэмээн ярьж байсан удаатай.

Гэвч түүнээс дөрвөнхөн жилийн дараа буюу 2016 онд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өвдөг шороодсон. 2020 онд дахин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн байдаг. Өмнөх нэр дэвшиж байсан дүүрэгтэй ойролцоо учраас асуудлуудыг нь мэдэж байгаа хэмээн ярьсан нь олны эгдүүцлийг төрүүлсэн билээ.

-Ц.ГАРАМЖАВААС ИЛҮҮ МАН-ЫНХАНД ТООГДОЖ, НЭР ДЭВШИХ ЭРХ АТГАВ-

Улстөрд орж ирсэн түүх нь тийм ч адармаатай байгаагүй. 2009 онд намын гишүүн болж, нэвтрүүлгээ хийж олонд танигдаад МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагад орж ирсэн. Ингэж бүхнийг үе шаттай явуулж, томчуулаас нэр дэвших эрх өвөртөлж чадсан.

МАН Ц.Гарамжавыг жийж түүний оронд оруулж ирсэн. Тухайн үед МАН-ын хийсэн хамгийн “тэнэг сонголт”-ын нэгээр П.Анужин нэрлэгдэж байв. Учир нь нийгэмд ажил олгогч эмэгтэйгээс, телевизийн хөтлөгч эмэгтэй МАН-ынхан тоолоо гэх шүүмжлэлийг дагуулж байсан билээ. Гишүүн болоод гуравхан сарын дараа олон нийтийн хамгийн дургүй, таалагддаггүй улстөрчийн жагсаалтыг тэргүүлж байв. Энэ мэтчлэн улстөрд орж ирснээсээ хойш элдэв бусаар хэлүүлж, хэл амны бай болсоор яваа эмэгтэйчүүдийн нэг.

-ДЭЭЛИЙН ХЭЭ ЯРЬЖ ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨВ-

Ихэнх хувцасны дизайнаа өөрөө хийж, монгол үндэсний хувцсаараа гоёх дуртай. П.Анужин хууль баталдаг танхимд орж ирсэн даруйдаа төрийн түшээдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчилна гэж хэлсэн нь хэсэгтээ олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан.

Парламент бол бодлого ярьдаг, хууль боловсруулдаг газар. Тиймээс УИХ-ын гишүүд хууль, эрх зүй, санхүү, эдийн засгийн өргөн мэдлэгтэй байх ёстойг тултал ойлгуулсан үйл явдал байв. УИХ-ын индрээс цээжний бангаар ярьдаг бус, судалж, мэдэж, асуудлаа ойлгож байж ярих ёстойг ойлгосон биз ээ. Мөн түүнийг мацагтан монголоос салгаж тодорхойлох аргагүй. “Эрүүл амьдрахын нууц бол мацаг” хэмээн ярьж, “Мацагтан Монгол” гэх групп идэвхжүүлж олон бүсгүйчүүдийг энэ эгнээнд багтаасан юм. Гишүүн болчхоод Сонгинохайрханчуудыгаа зөв хооллолтод оруулна гэж яриад мөн нь факталсан удаатай.

-АТГ-Т МАТУУЛАВ-

УИХ-ын гишүүн П.Анужинг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгахыг хүссэн иргэд АТГ-т хүсэлтээ хүргүүлж матсан удаа бий.

Тодруулбал, түүнийг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүнтэй хамтарч, нийтийн эзэмшлийн газрыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүчээр булаан авч эзэмшсэн шалтгаанаар шалгахыг хүссэн иргэдийн хүсэлт АТГ-д гаргаж байлаа.

-Д.ӨНӨРБОЛОР ГИШҮҮНТЭЙ ЦУГ МЭЛЗЭЖ, БУРУУГАА Х.ГАНХУЯГ ГИШҮҮН РҮҮ ЧИХЭЖ БУЛТАВ-

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаараа УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нар нийгэмд шүүмжлэл хүлээсэн. Гэтэл Д.Өнөрболор тэр хоёр хуулийг уншаагүй, хараагүй, оролцоогүй байхад өмнөөс нь нэрийг нь биччихсэн аятай мэдэгдэл хийсэн нь асуудлыг бүр хүндрүүлж, өөрсдийгөө байдалд оруулсан билээ.

Тэрбээр, “Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүд ээ. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй. Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-гаа эргүүлэн тат. Хуулийн өөрчлөлтийг дэмжиж гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт чинь байгаагүй шүү. Тийм учраас би Хулгай гэж хэлнэ” хэмээн сүржин даржнаар бичиж байв.

-ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ МАЛТАЙ УЛСТӨРЧ ХАТАГТАЙ-

П.Анужингийн жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 103 сая төгрөгийн хадгаламж, 200 сая төгрөгийн авлагатай.

Түүний ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байгаа нь нэг тэрбум 286 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал. П.Анужин хурдан удмын 200 адуу, 80 үхэр, 300 хонь, 100 ямаатай гэж ХОМ-дээ мэдүүлжээ. П.Анужин гишүүн яагаад ийм өндөр үнэ бүхий олон адуутай талаар гайхах хүн их. Орчин үед бол үүнийг хөрөнгөө нуух хамгийн төгс арга хэмээн үздэг болчихсон тал бий.  

ЗАНГИАГҮЙ ТЭМДЭГЛЭЛ: Тэрбээр Төрийн болон улстөрийн албанд ажиллаж байгаагүй, УИХ-ын гишүүнээр сонгогдоод ганцхан жил болж буй. Иймд түүний “ЗАНГИАГҮЙ НАМТАР”-ыг улстөрийн талаас нь үнэлж, харж бичнэ гэдэг асар өрөөсгөл. Тиймээс нь хөтөлж продюссерлэж асан нэвтрүүлэг, мацагтан монгол тэргүүтнээр нь ярьж шүүмжлэгчид олон байдаг. Ихээхэн шүүмжлүүлдэг ч тэр хувь болоод хувьсгалын ажилд асар их хөдөлмөрч. Одоо түүнд парламентад сууж төр түшилцэж, хууль тэгшлэлцэх ахиад гурван жил бий. Тиймээс л түүний гишүүн болохоос өмнөх амьдрал архаг мацагтан байв. Харин улстөрд бол тэр цоо шинэхэн мацагтан билээ.


“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: Албан тушаал нь дээшээ цойловч, алдар нэр нь доошоо уруудагч

манай өмнөх контентийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-02 10:08

АНХ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЭД Л БҮХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙСАН Л ДААА.

Зочин
Зочин
2021-12-02 10:11

Мацагтан ч гэх шиг. Төрийн ордоны өрөөний хөшгийг сольсон гээд л туслах нь фэйсбүүк дээр пост хийгээд попроод байсан. хөшиг сольж байхаар хийх ажилаа л хиймээр юм.
ер нь яах гэж их хур####д дэвшсэн гэдгээ мэддэг байгаа энэ хүн

базар
базар
2021-12-02 10:15

тэрбумын м####ыг нь тоолж үзэх хэрэгтэй шт авах авилгаа м#### уран зураг гэх болсон удахгүй цаасан м####аа цаасан доллар болгох вий

Зочин
Зочин
2021-12-02 10:22

Гайгүй өндөр туша####тай хүн бүрээс хүүхэдтэй болоод хүүхдээр өмнөө бамбай хийж тэр хүмүүсээ гар хөлөө болгодог б####иар дотортой хүүхэн. төрийн ордоноор дүүрэн энэ хүүхний амраг байгаа байлгүй

Зочин
Зочин
2021-12-02 10:26

Ингээд бодход Анужин ч гэсэн хүн юм байна. одоо энэ хүнийг орхиж болдоггүй юмуу дааа дандаа л энэ хүнийг муулж байх юм

Зочин
Зочин
2021-12-02 10:32

их хур####д ороод нэг жил болж байж одоо хүртэл тодорхой бариад авчих хийсэн зүйлгүй. тэр цагаан хоолныхоо групп энэ тэрийг ажиллуулаад яваад байж болдоггүй хорвоо юмуу . их хур####д орсон ороогүй угасаа 4 хүүхдийн чинь 4 эцэг ханг####ттай баян тансаг амьдруулахаар биздээ .

Зочин
Зочин
2021-12-02 10:45

ЭНИЙГ ХЭН СОНГОЖ ИХ ХУРАЛД ОРУУЛДАГ БАЙНАА.. МОНГОЛ ТУУЛГАТАНААР ИХ Л САЙН ЗӨӨЛӨН ХҮН ШИГ ГАРААД БАЙДАГ БАЙСАН ЕРДӨӨ ЖҮЖИГ БАЙСАН ЮМУУ.

Зочин
Зочин
2021-12-02 10:48

энэ тодорхой эрхэлсэн хийсэн зүйлгүй эмэгтэй яаж 2 тэрбум гаруй эд хөрөнгөтэй болсон байдаг байнаа. хөтлөгч хийгээд мацагтаны сург####т хийгээд лав энэ их хөрөнгийг босгохгүй баймаар юм. мэдэгдэж байгаа хөрөнгө нь ийм байхад цаана нь мэдэгдэхгүй хичнээн хөрөнгө байгаа болооо

Зочин
Зочин
2021-12-02 11:50

Энийг гишүүн болгож байгаа нь Монгол төрийн босго дэндүү намхан болсоныг харуулсан. Сумьяабазарыг сайд байхад хамт их л олон уул уурхайн лицeнз авсан гэх юм

Зочин
Зочин
2021-12-02 18:27

Харах царайны хужаа хүүхэн худлаа дүртэй. Саяхан хэн болох нь тараа таниулсан

Ddavaa
Ddavaa
2021-12-02 18:52

Yos yombogor tur tur tumbeger deeliin heeg huulichlah ni SUV ch baij magadgui Zarlm Turin zutgelten mongol deel unseed matrilineal artisan gut all oros ofitser hormones umsehed doloochih feed baisan Horne Dorj handiig puzzled unsleeping gej yaaj dovtolj baisnaa ergetsuuleesei Deedes Eree no deel umsej Alag Mori unah ni hunii erh l baih l daa

Зочин
Зочин
2021-12-02 21:14

4 дэх хүүхдийнх нь аав эби гэсэн үнэн үү

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x