УЛС ТӨР

“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: Албан тушаал нь дээшээ цойловч, алдар нэр нь доошоо уруудагч

EGUUR.MN сайт УИХ-д сууж буй гишүүдийн “Зангиагүй намтар”-ыг өгүүлэх контентынхоо дөрөв дэхь дугаарыг уншигчдадаа хүргэж байна. Өмнөх дугаарууддаа Ц.Анандбазар, А.Адъяасүрэн, Г.Амартүвшин нарын гишүүдийн тухай онцлон хүргэж байсан бол энэ удаад УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы “Зангиагүй намтар”-ыг онцлон хүргэж байна.

Хувь намтарын хувьд: Налайх дүүрэгт төрж өссөн. 1991 онд Налайхын дунд сургуулийг төгсөөд 1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1998 онд Ютa Мужийн Коллеж, 2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж тус тус төгсжээ. 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтнаар ажлын гараагаа эхэлж байж. Улмаар 2004 он хүртэл Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 2007 он хүртэл “Американ Трейд & Девелопмент” компанид гадаад худалдааны менежер, 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажилласан байна. Товчхондоо бол АНУ-д дээд боловсрол эзэмшиж, дипломат албанд ажиллаж байсан тэрээр хувийнхаа “Оюуны Ундраа Групп”-ийг олон жил удирдаж, бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой “СЕО клуб”-ийг нэгэн үе толгойлж байв.

НЭГ: АСАР ХУРДТАЙ ӨССӨН УЛСТӨРИЙН КАРЬЕР

-НИТХ-ААР ДАМЖИЖ УЛСТӨРД ХӨЛ ТАВЬСАН НЬ-

Богино хугацаанд асар хурдтай өндөр авсан хүн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан. Их хөрөнгө мөнгө түүнийг ийн өндөр шидэж чадсан. НИТХ-д орох гэж баахан хөглөж, Хотын даргаар дэвшиж, улмаар УИХ-ын гишүүн болчихсон. Улс төрд тасралтгүй өгссөөр нэг мэдэхнээ бүр Шадар сайдын суудалд ирчихсэн. Албан тушаал нь тасралтгүй дээшилсэн ч нэр хүнд нь унасаар байсан.

Түүний улстөрд хөл тавих гол гишгүүр нь НИТХ байв. 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, 2017 оноос НИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2019 онд Улаанбаатар хотын захирагч болж дэвшсэн билээ.

-НАМЫН ТОМЧУУЛЫН ШАХААГААР ХОТЫН ДАРГА БОЛСОН НЬ-

Улстөрийн хувьд 60 тэрбумынхан хийгээд ЖДҮ фракцынх хэмээн тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын хүн гэж харъяалагддаг. Тиймээс л хотын даргын албан тушаалд ирэхэд тун ч богинохон замыг туулсан. У.Хүрэлсүх хотын мээрээр ажиллаж байсан С.Батболдын өргөдлийг нь өгүүлэнгүүтээ С.Амарсайханыг түүний оронд албан тушаалын шатрын өрөг дээр түлхчихсэн гэхэд болно. С.Амарсайханы хувьд ч хотын дарга болох туйлын дур сонирхолтой байсан. Эл сонирхлоо намын томчуулаар гүйцэлдүүлсэн.

Уг нь НИТХ-ын дарга байж нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэрээ дэвшүүлнэ гэдэг нь тухайн үед асар зохисгүй үйлдэл байсан билээ. НИТХ дээрээ эхний санал асуулгад өвдөг шороодож, дахин зүтгэсээр нийслэлийн 1.5 сая иргэний эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө шийдвэр гаргахад ашигла гэж өгсөн модон алхыг өөрийгөө Засаг дарга болгохын төлөө тогшсон. Нөгөө талаар С.Батболдын талаар элдэв цуу яриа, мэдээлэл сэлт цахим орчинд тархаж, нэр хүнд нь асар унасаар хотын даргын суудлаасаа бууж одсон.

-УОК ДАРГА, ШАДАР САЙДЫН СУУДАЛ-

Амархан ирсэн суудлаасаа амархан буув. Хотын даргын суудал нь ахуйн ажил ихтэй, янз бүрийн хүн элдэв бусын хүсэл хүсдэг, мөнгөний урсгал багатай газар байв. Энэ утгаараа ажлын хажуугаар мөнгөний ажилд толгой тархи нь ямагт ажиллаж байдаг түүнд эл албан тушаал төдийлөн таашаагдаагүй. Тиймд нийслэлээс хэдэн автобусны тендерт нэр холбогдсон маргаантайгаар буцав.

Улмаар намынхаа акулуудаас алтан загасны үлгэр шиг дахин хүсэж, УИХ-д дэвших эрх атгасан. Хүсэл бүр нь амархан биелж парламентад ч ороод тухалчихсан. Бүр Шадар сайдын суудалд сууж, цар тахалтай хүнд нөхцөлд УОК-ийг толгойлсон. “Ковид-19”-ийн цар тахал дарга нарт кок, албан тушаал, бүр баяжих боломж авч ирсэн. Тэдний нэг нь яах аргагүй С.Амарсайхан. УОК нь зүгээр л нэг мөнгө угаадаг газар болж хувирсан гэдгийг хэлэх хүн олон. Ингэснээр ковидтой холбоотой бүх мөнгөн урсгалыг атгасаар сууна.

-СОШИАЛД Л АЖЛАА ЯВУУЛАГЧ СҮҮДРИЙН ДАРГА БОЛЖ ХУВИРСАН НЬ-

Гэвч эцэст нь УОК-ийг С.Амарсайхан даргалж, коронавирус ч зах замбараагаа алдаж оргилдоо хүрсэн. Харин эрхэм Шадар сайд сошиалаар буюу лайваар албан ажлаа явуулж харагддаг болсоор удаж байна. Поп сайдын гэгээн дүртэй. Очдог, шалгадаг, загнадаг, чиглэл өгдөг. Түүнийгээ өөрийн цахим хуудсаар лайвдаж бас хэдэн сэтгүүлч дагуулчихдаг. Гэхдээ хэрэгжилт, үр дүнгүй. Ердөө л дүр эсгэгч. Агуулга бус хэлбэр дарга нарт туйлаас чухал.

ХОЁР: ГАЗРЫН АСУУДАЛД НЭР НЬ СЭВТЭГЧ

-АХ ДҮҮСЭЭРЭЭ НИЙЛЖ ЗАЙСАНГ ЗАЙДЛАГЧ-

Түүнийг хамгийн түрүүнд дагадаг муу нэр бол зайсан толгойг зайдлагч, туул голын бургасыг хядагч. Улстөрд хөл тавихаас өмнө он удаан жил удирдаж байсан хамаарал бүхий компани нь байгаль сүйтгэж есөн тэрбумын хохирол учруулаад байгаа билээ. Зүүнбаян рефайнер гэх компани Туулын бургас хядаж байгууламж барьсан.

Мөн “Оюуны ундраа” групп Богд уулын дархан цаазат бүсэд олон га газар авч, барилга, обьектууд барьсан. Тодруулбал, С.Амарсайханы ах С.Ганбатын нэр дээрх “Собттрейд”, “Өү Юу Жи Си Си Си Си”, “Юко” ХХК-иуд нь Зайсан, Богдхан уул орчмын долоон байршлын 15.02 га газрыг эзэмшдэг, харин тэдгээр газрын төлбөрийг нь С.Амарсайханы “Оюуны ундраа” групп тогтмол төлж ирсэн баримт дэлгэгдэж байлаа. Энэ нь ахынхаа нэр дээр Зайсан, Богдхан уул орчмын газруудыг аваад, өөрийн бизнес зорилгодоо ашигладаг уу гэх хардлага үүсэж байсан юм. “Оюуны ундраа” группийн хэрэгжүүлсэн “Zaisan Hill” төсөл ч С.Амарсайханы гэгдэх дээрх газруудын нэг байршилд нь баригдсан байдаг. Харин уг 4.4 га газрыг ердөө 18 орчим сая төгрөгөөр худалдаж авсан гэх мэдээлэл ч мөн ил болж байлаа. Ах С.Ганбатынхаа нэр дээр “эзэмшдэг” гэх Зайсан, Богд хан уул орчмын дээрх 15.02 га газрыг 0.07 га-д хуваавал 214 гарна. Өөрөөр хэлбэл 214 өрх амьдарч болох газрыг С.Амарсайхан хувьдаа авсан уу гэдэг асуудлыг 2019 онд хэвлэлүүд хөндөж байв.

-ЗАЙСАН ДАХЬ ХУВИЙН ОРДОН-

Зайсангийн аманд байшинтай. 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууцтай, амины орон сууц байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Нийтийн орон сууц гэж харагдахааргүй хувийн орд харшид тэрбээр гэр бүлийнхээ хамт амьдардаг. Хэрмэн хашаагаар хүрээлэгдсэн 4 га газарт томоохон хоёр байшин байдгийн нэг нь. Нийслэлийн Засаг дарга байхад түүнд холбогдох газрын асуудал хүчтэй сөхөгдөж байсан. Улс төрийн хувьд, С.Амарсайханыг Зайсан дахь бизнес төслүүдээ “ташуурдах” гэж суудал горилдог гэж яригддаг.

ГУРАВ: БҮТЭХГҮЙ ТҮҮХТЭЙ ТЕНДЕРҮҮД

Зайсангийн газрын асуудлынх нь дараа автомашин, автобусны тендерийн асуудал түүний чихийг халууцуулдаг. Тодруулбал, хотын мээр байхдаа суруулийн сурагчдад зориулсан автобус оруулж ирэх эрхийг “Моннис” группийн харьяа “Моннис моторс” ХХК өгсөн байдаг. Өнөөх нь нэг бүрийг нь 130 мянган ам.доллароор оруулж ирсэн нь олон нийт “Хямд үнэтэй автобусыг өндөр үнээр шахсан байна” хэмээн ундуйцаж, Хятадын “Алибаба” гэх мэт худалдааны сайтад ийм төрлийн автобус 40-70 мянган ам.доллароор зарагдаж буй тухай баримттай дэлгэгдэж билээ. Улмаар БНХАУ-аас концессийн гэрээгээ худалдан авч буй  цахилгаан автобусны урьдчилгаа төлбөр болох 20 гаруй тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв болон Хөгжлийн банкнаас тендер зарлахгүйгээр хийсэн явдал сөхөгддөг.

Моннис моторс компани цагдаагийн байгууллагад авч өгөх 110 машиныг 7 тэрбум гаруй төгрөгөөр шууд нийлүүлсэн. Нийт дүн нь 7 тэрбум 550 сая төгрөг. Дээр нь эрүүл мэндийн салбарт 40 машин нийлүүлсэн. Энэ нь 4.8 тэрбум төгрөг болно. Ийнхүү 12 тэрбумаар үнэлэгдэх тендерийн асуудал ийн элэрч баларсан түүх болж байна.

ДӨРӨВ: 10 ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ ХӨРӨНГӨТӨН ДАРГА

Авлигатай тэмцэх газарт УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихийн өмнө өгсөн ХОМ нь олныг алмайруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албан тушаалтай, бизнес эрхэлдэггүй С.Амарсайхан 83 саяын орлоготой, гэр бүл нь 173 саяын орлоготой, 10 тэрбум 767 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууцтай байв. Мөн 202 саяын автомашин, 225 саяын үнэт эдлэл, 77 саяын хадгаламж, 4.4 тэрбумын авлага, 100 саяын зээлтэй хэмээн мэдүүлж асан асар их хөрөнгөтөн дарга нарын нэг. Тэрбээр, Оюуны Ундраа Групп ХХК 24 хувь, “МСГ” ББСБ 100 хувь, Эво вэлнэс ХХК 100 хувь эзэмшдэг.


ЗАНГИАГҮЙ НАМТАР”: Багны цаадах банкир гишүүний төрх

манай өмнөх контентийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-11-25 10:25

харин ч бүх зүйлд хүрээмжтэй сүрхий з�##�уу даа хүн бүр өөгүй биш хүний хорвоод �##�дах онох зүйл байлгүй яахав дээ гэхдээ хийе бүтээе гэсэн сэтгэл байхад з�##�уу хүн болно доо

Зочин
Зочин
2021-11-25 15:13

Улс орондоо юу ч хийгээгүй зүгээр л аймшигийн олигарх ийм хүмүүсийг цаг хугацаа аяндаа өөрөө шийтгэнэ

Зочин
Зочин
2021-11-25 17:24

eguuriin heden setguulch uhaantai yamarch medleeggui yumnuud bichij baigaagaa neg harj boddog bolovuu. yamarch medleg medeelelgui zugee l shntaajchid

Зочин
Зочин
2021-11-27 01:12

Уул ухсаны горыг нь үр хүүхдүүд нь ндлээд эхлэхээр харамсана даа.Бурхан лус савдаг байдаг л юмдаа.Бөйг�##�ь хариугаа авнаа удахгүй,харж л бай

Зочин
Зочин
2021-11-27 22:45

shhh chaavaas^ yavuurgui yum bichij tsaga barj bhim
delkhii dahind hund bhd harin ch ene zavharsan bolgontoiuuriguu bodohgui zuuraldaj bga haragddag

Холбоотой мэдээ

Back to top button