Нийгмийн

ГХЯ: БНСУ-д Монгол охин зодуулсан хэргийг өнөөдөр хэвлэлээс л мэдлээ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш зодон, ам руу нь архи цутган тамласан хэрэг гарсан талаар бид мэдээсэн. Харин Монгол охин БНСУ-д хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Солонгос Улсад Монгол охин зодуулсан хэргийг өнөөдөр хэвлэлээс л олж мэдлээ. Бид Солонгос улс дахь төлөөлөгчдөөр дамжуулан тодруулж байна” гэв.

Болсон явдлыг энд сануулахад, БНСУ-д гэр бүлээрээ амьдардаг Монгол охиныг зургаан цагийн турш зодож, бичлэг хийн нүцгэлүүлж байгаад ангийнхандаа 5000 воноор бичлэгээ зарсан. Үүнээс гадна аав, ээж, цагдаагийн хамт байгаа газар нь очиход цонхон дээрээ гарган нуусан юм. Тэднийг явсных нь дараа үргэлжлүүлж зодсон хэрэг гарсан юм.

Энэ талаар Монгол охин мэдүүлэг өгөхдөө "Гар, хөлийг маань скочоор боож, тушсан. Намайг зодсон охин хичээлдээ зүгээр явж байгаа. Бичлэг маань сургуулийн группээр тарсан учраас хичээлдээ явахад хэцүү байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ly
ly
2021-12-02 11:06

МАНАЙ СОЛОНГОСТ БАЙГАА ЭЛЧИН САЙД АЛБАН ЁСООР ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button