Нийгмийн

БНСУ-ын сурагчид 13 настай монгол охиныг зургаан цаг зодон, хүчээр архи уулгажээ

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай, монгол охиныг зургаан цагийн турш зодон, ам руу нь архи цутган тамласан хэрэг гарсан талаар Солонгосын MBC телевиз мэдээллээ.

Тэдний мэдээлснээр, солонгос сурагчид монгол охиныг олон цаг тамлаж буйгаа, дотуур хувцастай нь бичлэг хийгээд сургуулийнхаа хүүхдүүдэд 5000 воноор худалдсаныг илрүүлсэн гэнэ.

Монгол охины эцэг, эх, цагдаа нар хайгаад очиход дээрх сурагчид цонхон дээрээ нуугаад явсных нь дараа үргэлжлүүлэн зодсоныг тогтоосон байна.

Монгол охин сэтгэл санааны хямралд орж, хичээлдээ явж чадахгүй байгаа гэнэ. Одоогоор энэ хэргийг Солонгосын цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар MBC телевиз мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Новш
Новш
2021-12-02 11:44

Эвийдээ эх орондоо ирээ

Холбоотой мэдээ

Back to top button