Нийгмийн

Сайн жишиг: Тэргэнцэртэй иргэнд үйлчилсэн автобусны жолооч

Өчигдөр тэргэнцэртэй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлж, жолооч нь түүнийг автобусандаа шат дэлгэн үйлчилсэн байна. Эл автобус нь Офицер-Таван шар чиглэлийн 02-063 дугаарын залгаа автобус байжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийтийн тээвэр үйлчилсэн нь Монгол улсын хувьд онцлон цохож хэлэх үйл явдлын нэг яах аргагүй мөн. Учир нь манай улс хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд ээлгүй. Монгол Улсад үйлчилж буй нийтийн тээврийн дийлэнх нь зориулалтын шатгүй. Тэргэнцэртэй иргэд ч бусдад тээг болохгүйн тулд нийтийн тээврээс татгалзах хандлагатай байдаг.

Харин 02-063 дугаартай залгаа автобусны жолооч хүртээмжтэй орчинг бүрдүүлж сайн жишиг болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-02 09:46

Eeee. Ene joloochiin Buyn ni delgerch yvagee. Uilchiluuluulegchiin omnoos talarhal ilerhiilie

Ажлын байрный шаардлага !
Ажлын байрный шаардлага !
2021-12-02 15:08

Угаасаа автобусный жолооч ингэх үүрэгтэй байдаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button